Хайх

Absolutely Fabulous: The Movie киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага

Absolutely Fabulous: The Movie киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага

Оддын тэсрэлт

Text: Бюро 24/7


Их Британид хэдхэн хоногийн өмнө Absolutely Fabulous: The Movie киноны нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрсөн билээ. Buro 24/7 дижитал сэтгүүл киноны гол дүрийн жүжигчид болох Женнифер Сондерс, Жоанна Ламли ба найруулагч Мэнди Флетчер нартай уулзаж сонирхолтой ярилцлага хийснээ та бүхэнд хүргэж байна

Анх 1992 онд дэлгэцнээ гарсан Их Британий "Absolutely Fabulous" инээдмийн цуврал нь бүрэн хэмжээний кино болон гарч байгаа. Уг кино нь Их Британид долоодугаар сарын нэгэнд нээлтээ хийсэн бол АНУ-д энэ сарын 22-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа. Киноны гол дүрд Женнифер Сондерс тоглоод зогсохгүй мөн тэрээр кино зохиолыг ч бичсэн юм. "Aboslutely Fabulous: The Movie" кинонд өмнөх цувралын гол дүрүүд болох Эдина, Пэтси нарын зугаа цэнгэл үргэлжилж, хөгжилтэй адал явдлуудаар дүүрэн өрнөх болно. Тус кинонд Женнифер Сондерс, Жоанна Ламли нараас гадна 60 гаруй алдартнууд дүр бүтээснээрээ онцлогтой юм.

Мэнди Флетчер: "Тэд өөрсдийн дүрүүдийг 25 жилийн өмнөөс мэддэг байсан. Тэгэхээр би энэ багт цоо шинэ хүн учраас тэднийг гүйцэж түрүүлэх хэрэгтэй болсон доо. Гэхдээ би энэ кинонд яг юу хийхээ маш сайн мэдэж байсан. Би тансаг байдал, гялалзсан зүйлийг хүссэн."

Кинонд Кейт Моссыг санамсаргүйгээр хөнөөдөг. Тэгэхээр түүнийг Темза мөрөн рүү оруулах гэж ятгах амаргүй байсан уу?

Женнифер Сондерс: Бид түүнд кино зохиолоо илгээхдээ маш их эргэлзсэн. Хэрэв тэр татгалзвал бид ямар нэг талаар гацаанд орох байсан. Яагаад гэвэл кино энэ үйл явдлын эргэн тойронд өрнөх байсан юм. Гэхдээ тэр маш тайвнаар "За, за тэгье" л гэж хэлсэн.

Жоанна Ламли: Мөн тамхи, шилэн аяга барьсан байсан. Тэр их хөдөлмөрч. Ер нь загвар өмсөгчид маш их хөдөлмөрч юм билээ. Тэд маш аймшигтай зүйлүүдийг тэвчиж чаддаг. Тэр зүгээр л Темза гол руу орж шавар шавхаатай хутгалдсан.

Кинонд загвар өмсөгчид ба дизайнеруудын зургийг авах хэцүү байв уу?

Мэнди Флетчер: Женнифер кино зохиолдоо тэднийг маш бага оруулсан нь их ухаалаг байсан (инээв.). Тиймээс тэд жүжигчин болох гэж тооцоолоогүй байсан.

Киноны нэг хэсэгт арван топ загвар өмсөгч нэг өрөөнд байдаг шүү дээ. Тэд маш чадварлаг жүжиглэж байсан?

Мэнди Флетчер: Чи зүгээр л тэднийг маш чөлөөтэй, биеэ барьсан биш байлгах хэрэгтэй. Тэдэнд дарамт үзүүлж шахах хэрэггүй. Жишээ нь Кейт Мосс эхэндээ маш их сандарч байсан. Яагаад гэвэл тэр өмнө нь хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй.

Тийм гэж үү?

Харин тийм ээ. Ийм олон жил камерын өмнө байсан тэрээр "Би үүнийг хэзээ ч өмнө хийж байгаагүй болохоор маш их сандарч байна" гэсэн. Гэхдээ би түүнийг гайхалтай байсан гэж хэлнэ.

Киноны үйл явдал биднийг Францын өмнөд хэсэгт авчирдаг. Яаж яваад тэнд очсон бэ?

Женнифер Сондерс: За мэдэхгүй юм даа. Би зүгээр л Францын өмнөд хэсэгт зураг авалт хийвэл сайхан даа гэж бодсон (инээв.). Үнэн хэрэгтээ бид бараг кино зохиолыг бичихээс өмнө Францын өмнөд хэсгийн талаар бодсон байсан. Хаана зураг авалт хийх талаар асуухад л шууд Францын өмнөд хэсэгт гэж хариулсан.

Жоанна Ламли: Кинонд үргэлж байсан тэр тансаг байдал нь их чухал. Кинонд гардаг тэр гайхалтай ертөнц нь маш тансаг. Энэ бол тэдний тансаг байдлын тухай ойлголт юм.

Женнифер Сондерс: Яагаад гэвэл тэдний тансаг байдлын ойлголт 1960-1970-аад онд бага зэрэг гацсан. Яг л Мартинигийн сурталчилгаа шиг тансаг байдал юм. Эсвэл "Jet set" буюу бүлэг чинээлэг хүмүүс дэлхийг тойрч хийдэг байсан аялал шиг. 

Мэнди Флетчер: Бүх охидууд сайн найзтай байдаг. Би амьдралд "Энэ миний Пэтси байна" эсвэл, "Энэ миний Эдина" гэж утсан дээрх найзынхаа зургийг харуулж байсан олон хүнтэй учирсан.

Надад кинон дээр өмсөж байсан хувцаснууд их таалагдсан. Та бүгд яг ямар дизайнерын хувцас өмссөн бэ?

Жоанна Ламли: Кинонд бүхэлдээ Ребекка Хейлийн бүтээсэн загваруудыг өмссөн. Тэр киноны баатар болон загварын салбарын хүмүүсийг хувцаслах тал дээр өөрийн гэсэн гайхалтай хараатай.

Женнифер Сондерс: Би Вивьен Вествудийн урласан хувцасыг ихэвчлэн өмссөн. Мөн Эдинад өмсөх хувцасыг нь сонгоод, хоёр хэмжээгээр багадуулж хийлгэсэн. Тиймээс бүх зүйл их бариу, этгээд харагдаж байсан. Ер нь бол Вивьен Вествуд ихэнх хувцасыг хийсэн.

Жоанна Ламли: Тэр гутал, том малгай, хуниастай хувцас сонгож байсан.

Женнифер Сондерс: Харин Пэтси үргэлж цэмцгэр харагддаг. Нэг тийм дээд зэрэглэлийн гэх юм уу даа.

Жоанна Ламли: Тийм ээ, дээд зэрэглэлийн.

Стелла МакКартнигийн хувцасыг өмсөж чадсан уу?

Женнифер Сондерс: Өмсөөгүй юм байна. Би киноны нээлтэнд Стелла МакКартнигийн хувцас өмсөх болно.

Жоанна Ламли: Тийм гэж үү?

Женнифер Сондерс: Тэгнэ ээ.

Гайхамшигтай.

цааш үзэх