Хайх

Аль Пачино болон Энтони Хопкинс нар Misconduct киноны трейлерт

Оддын бүрэлдэхүүн

Text: Б.Амина


Зураг:

Аль Пачино болон Энтони Хопкинс нарын тоглосон Misconduct киноны трейлер цахим хуудаснаа дэлгэгджээ

Шинтаро Шимосавагийн найруулсан анхны бүтээл Misconduct киноны трейлер гарчээ. Өмнө нь тэрбээр Intelligence, Smallville цувралуудын зохиолчоор болон The Grudge 2 киноны продюсэрээр ажилласан туршлагатай билээ. Шинэ киноны гол дүрүүдэд домогт жүжигчид болох Аль Пачино болон Энтони Хопкинс нар тогложээ. Тэд жүжигчний урт удаан хугацааны карьертаа анх удаа нэг кинонд хамт тоглож байгаа нь энэ юм. Мөн тэднээс гадна Жош Дюамель, Жулия Стайлз, Малин Акерман нар кинонд тоглосон байна.

Киноны үйл явдалд эмийн үйлдвэр дэх авлигын асуудлын тухай үзүүлнэ. Тус киноны дэлхийн нээлт  хоёрдугаар сарын 5-нд болохоор төлөвлөгджээ.

 

цааш үзэх