Хайх

Alice Through the Looking Glass киноны трейлер

Бүх дүрүүдтэй

Text: Б.Амина


Зураг:

Walt Disney саяхан Тим Буртоны Alice in Wonderland киноны үргэлжлэлийн богино танилцуулгыг дэлгэсэн бол одоо бүрэн сурталчилгааг гаргалаа

Уламжлал ёсоор шинэ кино гарч, нээлтээ хийхээс хагас жилийн өмнө бүтээгчид нь цахим хуудсуудаар дамжуулан сурталчилгаагаа идэвхитэй хийж эхэлдэг билээ. Тиймээс удахгүй гарах Алис гайхалтай оронд аялсан түүх ямар болсон тухай бид одоо үзэх боломжтой боллоо. Энэ удаа киноны шинэ ангийн зураг авалтыг Жеймс Бобин хийж, продюсерээр Тим Буртон ажиллажээ.

Киноны үйл явдал Льюис Кэрроллын бичсэн зохиолд үндэслэгдэн хийгдсэн ч мөн Линда Вулвертоны нэмсэн үйл явдлууд орсон байна. Жишээ нь кинонд Саша Барон Коэны бүтээж буй шинэ дүр нэмэгджээ.

Харин бусад дүрийн жүжигчдийн хувьд өөрчлөлт ороогүй байна. Кинонд дахин Миа Васиковска, Жонни Депп, Энн Хэтэуэй, Хелена Бонем Картер болон Алан Рикман нар тогложээ. Тэднийг киноны албан ёсны шинэ трейлерээс харж болно.

Киноны нээлт 2016 оны тавдугаар сард болно.

цааш үзэх