Хайх

Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо

Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо

Шагналын эзэд

Text: Б.Амина


Зураг:

Алтан бөмбөрцөг наадмын 73 дах удаагийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Ингээд Холливүүдын ямар кино, цувралууд шилдэгт тооцогдож, мөн ямар жүжигчин, найруулагч, зохиолч, продюсерууд шагнал гардан авсныг хамтдаа харцгаая

Энэ жилийн Алтан бөмбөрцөг наадмын хөтлөгчөөр алдарт Рики Жервэйс ажилласан нь үзэгчид болон зочдыг нилээдгүй хөгжөөжээ. Алтан бөмбөрцөг наадам шагналаа гардуулахдаа кино болон телевизийн цувралуудыг хэд хэдэн төрөлд хувааж, ялагчдыг тодруулдаг билээ. Алехандро Гонсалес Иньярритугийн The Revenant "Шилдэг утга, уянгын кино" шагналыг хүртсэн бол гол дүрийн жүжигчин Леонардо ДиКаприо "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг гардлаа. Мөн киноны найруулагч ч гар хоосонгүй байлаа.

"Шилдэг инээдмийн кино" төрөлд The Martian киноны Ангараг гараг дээр ганцаараа үлдсэн сансрын нисгэгчийн дүрд тоглосон Мэтт Дэймон "Шилдэг эрэгтэй инээдмийн жүжигчин" төрөлд шагнал гарджээ. Утга уянгын киноны төрөлд "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг Бри Ларсон "Room" кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн бол "Шилдэг эмэгтэй инээдмийн жүжигчин" шагналыг Дэвид О.Расселын бүтээлд Жой нэртэй бүсгүйн дүрд тоглосон Женнифер Лоуренс тус тус хүртсэн байна. Түүний хувьд гурав дах удаагаа Алтан бөмбөрцөг наадмаас шагнал хүртэж байгаа нь энэ юм.

Харин цуврал киноны хувьд "Mozart in the Jungle" хоёр төрөлд шагнал хүртсэн байна. Энэхүү бүтээл "Шилдэг инээдмийн цуврал" шагналыг авснаас гадна гол дүрийг бүтээсэн Гаэль Гарсиа Бернал "Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг гарджээ. 

Леди Гага энэ үдэш ялагчдыг зарлахаар тайз дээр гараад зогсохгүй мөн телекино болон мини цувралд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртлээ.

Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 1)Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 2)Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 3)Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 4)Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 5)

Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 6)Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 7)Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 8)Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 9)Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 10)Алтан бөмбөрцөг 2016 наадмын ялагчид тодорлоо (фото 11)

73 дах удаагийн Алтан бөмбөрцөг наадмын ялагчдын нэрс:

Шилдэг утга, уянгын кино: The Revenant

Шилдэг инээдмийн кино, мюзикл: The Martian

Шилдэг найруулагч: Алехандро Гонсалес Иньярриту (The Revenant)

Утга, уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Леонардо ДиКаприо (The Revenant)

Инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Мэтт Дэймон (The Martian)

Утга, уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Бри Ларсон (Room)

Инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Женнифер Лоуренс (Joy)

Шилдэг эрэгтэй туслах жүжигчин: Сильвестр Сталлон (Creed)

Шилдэг эмэгтэй туслах жүжигчин: Кейт Уинслет (Steve Jobs)

Шилдэг зохиол: Аарон Соркин (Steve Jobs)

Шилдэг гадаад кино: Son of Saul

Шилдэг хүүхэлдэйн кино: Inside Out

Шилдэг хөгжим: Эннио Морриконе (The Hateful Eight)

Шилдэг дуу: Writing's On The Wall (007: Spectre)

Шилдэг утга, уянгын цуврал: Mr.Robot

Утга, уянгын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Жон Хэмм (Mad Men)

Утга, уянгын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Таражи П. Хенсон (Empire)

Шилдэг инээдмийн цуврал: Mozart in the Jungle

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Рэйчел Блум (Crazy Ex-Girlfriend)

Шилдэг телекино, мини цуврал: Wolf Hall

Телекино, мини цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Оскар Айзек (Show Me a Hero)

Телекино, мини цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Леди Гага (American Horror Story: Hotel)

Телекино, цуврал, мини цувралын шилдэг эрэгтэй туслах жүжигчин: Кристиан Слэйтер (Mr. Robot)

Телекино, цуврал, мини цувралын шилдэг эмэгтэй туслах жүжигчин: Мора Тирни (The Affair)

 

цааш үзэх