Хайх

BAFTA шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

BAFTA шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Лондонд

Text: Б.Амина


Зураг:

Лондонд 69 дах удаагийн BAFTA шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Их Британийн кино академийн шагналыг ямар кино, жүжигчид хүртсэнийг харцгаая

69 дах удаагийн BAFTA шагнал гардуулах ёслолын арга хэмжээний ялагчид тодорчээ. Алехандро Гонсалес Иньярритугийн The Revenant кино шагнал гардуулах ёслолын бүх гол шагналуудыг хүртсэн байна. The Revenant "Шилдэг кино", гол дүрийн жүжигчин Леонардо ДиКаприо "Шилдэг эрэгтэй жүжигчин", харин Алехандро Гонсалес Иньярриту "Шилдэг найруулагч" шагналыг тус тус хүртжээ. The Revenant киноны Хью Глассын дүрээрээ ДиКаприо хэд хэдэн кино наадмуудаас шагнал хүртээд байгаа юм. Харин Оскарын шагналыг хүртэх эсэх нь удахгүй тодорхой болох билээ.

"Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг Леонард Абрахамсоны Room киноны гол дүрийн жүжигчин Бри Ларсон хүртсэн байна. Харин "Шилдэг туслах дүрийн жүжигчин" шагналуудыг Марк Райлэнс, Кейт Уинслет нар тус тус хүртлээ. Шилдэг баримтат киногоор Amy кино шалгарчээ. Шагнал гардуулах ёслолын ялагчдын бүрэн жагсаалттай та BAFTA наадмын албан ёсны сайт-аас үзэж, танилцаарай. 

 

цааш үзэх