Хайх

Бенедикт Камбербэтч \"Doctor Strange\"-ын дүрд

Бенедикт Камбербэтч "Doctor Strange"-ын дүрд

Marvel

Text: Б.Амина


Зураг:

Entertainment Weekly сэтгүүлийн ээлжит дугаарын нүүр Бенедикт Камбербэтч Doctor Strange нэртэй супер баатрын дүрд орсон зурагтай гарчээ

Сэтгүүлийн нүүрэнд гарсaн зурганд тэрбээр киноны супер баатар Стрэнжийн дүрд хувиран, комикс дээр гардаг ид шидтэй улаан цув болон цэнхэр хослол өмссөнөөр гарчээ. Зохиолч Стэн Ли болон зураач Стив Диткогийн 1960-аад оны бүтээл болох энэхүү комиксын дэлгэцийн бүтээлд автын осолд орж бэртсэн мэс засалч Стефан Стрэнжийн тухай өгүүлэх болно.

Киноны анхны зургуудаас харахад Бенедикт Камбербэтч супер баатар эмчийн дүрд чадварлаг хувирсан байна. Шинэхэн кинонд мөн Рэйчел МакАдамс, Тильда Суинтон болон Мадс Миккельсен зэрэг жүжигчид тогложээ. Дашрамд дурдахад киног арваннэгдүгээр сарын 4-нд нээхээр төлөвлөсөн байна.

Бенедикт Камбербэтч "Doctor Strange"-ын дүрд (фото 1)Бенедикт Камбербэтч "Doctor Strange"-ын дүрд (фото 2)

цааш үзэх