Хайх

Бриджит Жонсыг бүтээгчид гурав дах ангийн зураг авалтандаа бэлдэж байна

Бриджит Жонсыг бүтээгчид гурав дах ангийн зураг авалтандаа бэлдэж байна

Түүх үргэлжилсээр

Text: Б.Амина


Зураг:

Албан бус мэдэгдлээр шинэ кино "Bridget Jones's Baby" гэх нэртэй гарч магадгүй байгаа бөгөөд америк жүжигчин Патрик Демпси кинонд тоглох хэлэлцээр эцсийн шатандаа явж байна

Бриджит Жонс киноны гурав дах ангийн  төслөөс Хью Грант татгалзаад байсан билээ. Түүнийг Grey's Anatomy цуврал, Made of Honor, Valentine's Day зэрэг хэд хэдэн инээдмийн киногоороо алдартай жүжигчин Демпси орлох аж. Тэр ийнхүү Колин Фертийн (ноён Дарси) шинэ өрсөлдөгч болох юм.

Киноны найруулагч Шэрон Магуайр зохиолыг арай өөрчилж, Хелен Филдингийн "Mad About The boy" номонд гардаг хоёр хүүхэдтэй бэлэвсэн бүсгүйг биш, харин Хелен Филдингийн сэтгүүлүүдэд зориулж бичсэн өгүүллээс сэдэвлэж киног хийх юм. Кино зохиолд Бриджит Жонс 40 настай бөгөөд бие давхар болсон талаар гарна.

Кино зураг авалт аравдугаар сарын 2-ноос эхлэж, гол дүрүүдэд мэдээж Рене Зеллвегер болон Колин Ферт нар тоглоно. 

цааш үзэх