Хайх

Брюс Уиллис Вуди Аллены шинэ кинонд тоглохоо болив

Брюс Уиллис Вуди Аллены шинэ кинонд тоглохоо болив

Хатуу самар зугтаалаа

Text: Б.Амина


Зураг: GettyImages

Брюс Уиллис Стивен Кингийн номноос сэдэвлэсэн, энэ намар гарах Бродвейн мюзикл "Misery"-д тоглохын тулд Вуди Аллены киног хаяжээ

Блейк Лайвли, Кристен Стюарт болон Жесси Айзенберг зэрэг оддын баг бүрдүүлсэн киноноос Брюс Уиллис гарлаа. Тэрээр Бродвейн тайзнаа тоглогдох Стивен Кингийн номноос сэдэвлэсэн бүтээлийг сонгожээ. Тэрбээр мюзиклд  автомашины ослоор хүнд бэртэж, өөрийн зохиолын шүтэн бишрэгч, сэтгэл мэдрэлийн өвчтэй охины гэрт байх болсон зохиолч Пол Шелдоны дүрийг бүтээхээр болсон байна. 

Одоо Вуди Аллен Уиллисийг орлох хүнийг хайх, түүний тоглосон дүрстэй хэсгүүдийн зургийг дахин авах хэрэгтэй боллоо. Түүний шинэ бүтээл 2016 онд дэлгэцнээ гарах хэдий ч, үйл явдал болон нэр нь хараахан задраагүй байгаа.

 

цааш үзэх