Хайх

Дараагийн Бонд хэн бэ?

Дараагийн Бонд хэн бэ?

Бонд. Жеймс Бонд

Text: Бюро 24/7


Зураг:

Жүжигчин Дэниэл Крэйг (албан бусаар) Бондын дараагийн ангид тоглохоос татгалзсан бөгөөд түүнийг орлох хүнийг одоо хүртэл олоогүй байгаа. Үүн дээр нэмээд “Skyfall” , “Spectre” киноны найруулагч Сэм Мендес мөн шинэ гарах ангийг найруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ирээдүйд Жеймс Бондын тухай кинонд юу тохиолдох талаар хэлэлцэцгээе

Йен Флемингийн анхны зохиолуудын нэгт Бондыг "дүнсгэр, нэлээд хэрцгий мөн дур булаам гаднах төрхтэй" гэж тодорхойлсон байдаг. Сүүлийн 10 жил тагнуулч 007-гийн дүрийг бүтээсэн Дэниэл Крэйгийг бид ингэж л төсөөлж ирсэн. Хэдийгээр Пирс Броснан дур булаам төрхтэй, сайн тулалддаг байсан ч Бондын дүрийг бүрэн гаргаж чадаагүй. Дэниэл Крэйг ирснээр Шон Коннерийн үеэс хойш анх удаа Бондын дүрийг үнэмшилтэй болгосон билээ. Жинхэнэ, тайлбар тавьдаггүй, эрчүүдийн бэлгэ тэмдэг болсон, ямар ч эргэлзээгүй хүн алчихаад хослолоо засангаа барменд архи болон мартини нэмж хийхийг тушаадаг тийм л хүн.

Крэйгийн Бонд асар амжилттай болсон (хамгийн шилдэг Бонд хэн бэ гэдэг төгсөшгүй мэтгэлцээнүүд дээр ихэвчлэн Коннери болон Крэйг хоёрын нэр л явж байдаг) бас нэг шалтгаан нь цаг үетэйгээ нийцэж чадсан. Сүүлийн 10 жилд Ирак, ISIS гээд бараг хүйтэн дайны шинэ үе ирсэн энэ цаг мөчид хэрцгий, хүчтэй, туйлын бага багаж хэрэгсэлтэй, ийм царайтай Бонд бидэнд хэрэгтэй байсан юм. Хэрэв киноны продюсерууд яг ийм шинж чанартай гэхдээ арай залуухан жүжигчин сонгож чадвал тэд амжилтаа давтах болно. Харин туранхай, Оксфордын сэхээтэн царайтай Хиддлстоныг сонговол том алдаа болох болно.

Дараагийн Бонд хэн бэ? (фото 1)

Гэхдээ Крэйгийн Бонд дээр ч бүх зүйл тийм амар байгаагүй юм. Эхлээд дээд зэргийн үнэмшилтэй болгох гэж хичээсэн ч (бүх тагнуулчид үнэтэй машин унаж, загвар өмсөгчдийг өөрийн болгодог гэдэгтээ биш харин гол баатрын эмгэнэлт төрхийг дүрсэлсэнд үнэмшилтэй байдал оршиж байгаа) "Spectre"-ийн продюсерууд бодит байдлаас бүхэлдээ холдсон. Жишээ нь 1960-аад оны хорон санаат дүр болох огтхон ч айдас төрүүлхээргүй, бага зэрэг хошин Блофельд (Кристоф Вальц) гарч ирсэн. Мөн "хуучин" Бондын дүрүүд болох Moneypenny, Q нар ч дахин дэлгэцэнд гарч ирэв. Броснаны хамгийн сүүлийн "Die Another Day" кинонд супер тагнуулч маань агуу ихийн донтой Хойд Солонгосын алан хядагчдын эсрэг тэмцэж, Мадоннатай сэлмээр тулалдаж, үл үзэгдэгч машин жолооддог. Хараад байхад дараагийн шинэ "James Bond" яг ийм л болох бололтой.

"James Bond"-ын продюсеруудад атаархалтгүй. Тэд үнэн хэрэгтээ урхинд орсон байгаа юм. Крэйгд асар өндөр цалин санал болгосноор түүнийг үргэлжлүүлэн "Bond"-д тоглож асар их ашиг орлого авчирна гэж тэд найдсан (Зөвхөн Крэйг дараагийн ангиудад тоглосон тохиолдолд л Вальц дахин хоёр ангид эргэн ирэх байсан). Тэгвэл тэд одоо азаа туршиж бүхнийг дахин эхлэх болж байна. Шинэ дүр, шинэ бүсгүй, шинэ хорон санаатанг танилцуулах болж байгаа. Дээрээс нь энгийн үзэгчид хэрхэн хүлээн авах нь бас л тодорхойгүй. Ямартаа ч, Крэйг албан ёсоор албан тушаалаасаа буугаагүй байгаа. Тиймээс тэр дүрдээ эргэн ирэх ч юм бил үү.

Үнэнийг хэлэхэд, гарчигт байгаа асуултын хариултыг бид мэдэхгүй. Энэхүү асуултын хариултыг зөвхөн киноны продюсер Барбара Брокколи л мэднэ. Мөн зөвхөн Барбара л бие дааж жүжигчин сонгох шийдвэрийг гаргах болно. Сүүлийн үед олон цуурхал гарч байгаагийн нэг нь эмэгтэй хүн Бондын дүрийг бүтээнэ гэсэн яриа юм. Тэр ч бүү хэл, Жиллиан Андерсон болон Эмилия Кларк нар 007-гийн дүрд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд амжсан. Жейн Бонд дэлхийгээр аялж, эрчүүдтэй тулалдан олон улсын гэмт хэргийн эсрэг тэмцэж байна гээд төсөөлөөд үз дээ! Тэгвэл Эмма Уотсон ямар Бонд байх байсан бол? Эсвэл Кира Найтли болон Кейт Уинслет нар? Нээрэн бид нэг чухал зүйлийг мартаж байна. Тэр нь юу вэ гэвэл 007 гэсэн бичигтэй сурталчилгааны зурган дээрх бүсгүй олон сая хэрэглэгчдэд шар айраг, цаг болон Aston Martin зарж чадах нь юу л бол.

цааш үзэх