Хайх

Дэвид Линч найруулагчдыг сургана

Дэвид Линч найруулагчдыг сургана

Бясалга, бүтээ

Text: Б.Амина


Зураг:

Айовагийн Махариши менежментийн Их сургууль найруулагчийн анхан шатны сургалт эхлүүлэх гэж байна. Сургалтыг домогт Дэвид Линч заах бөгөөд арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө амжиж бүртгүүлэх хэрэгтэй

Найруулагч өөрийн үнэт туршлагаасаа шинэ үеийнхэнтэйгээ хуваалцахаар шийджээ. Айова дахь Махариши Менежментийн Их Сургуульд 2016 оны хоёрдугаар сараас энэхүү сургалт эхлэх юм. Жилийн турш үргэлжлэх сургалтанд оюутнууд кино болон найруулагчийн анхан шатны мэдлэгийг сурч, зураг авалтын талбайд ажиллаж, эвлүүлгийн урлагт суралцах бөгөөд давхар бясалгалаар хичээллэх аж. Линч өөрөө 40 гаруй жил бясалгалаар хичээллэсэн хүн юм. Түүний хэлж буйгаар бясалгал хүнийг бүтээлч болгоод зогсохгүй, оюун ухаан, хүч чадлыг нэмэгдүүлэхэд тусладаг гэнэ. Сургалтанд арваннэгдүгээр сарын 1-н хүртэл бүртгүүлэх боломжтой.

цааш үзэх