Хайх

Эль Фаннинг The Neon Demon киноны анхны трейлерт

Харгис загварын салбар

Text: Б.Амина


Зураг:

Эль Фаннинг, Киану Ривз нарын тоглосон The Neon Demon кинонд загварын ертөнц ямар харгис, аюултай байж болох талаар өгүүлнэ

"Би жижиг хотоос том мөрөөдөлтэй ирсэн залуухан охидыг өдөр бүр хардаг" хэмээн загварын агентлагийн ажилтан (Кристина Хендрикс) хэлснээр трейлер эхлэх аж. Эль Фаннингийн бүтээж буй гол дүрийн Жесси охин бол дөнгөж карьераа эхлүүлж байгаа модель юм. Лос Анжелесын загварын тайзнаа гарах мөрөөдөлдөө хөтлөгдсөн түүнийг үнэн хэрэгтээ аймшигт зүйл угтаж байгаа гэдгийг хэн төсөөлөх билээ.

Каннын кино наадмын үеэр нээлтээ хийх The Neon Demon аймшгийн кинонд атаархал, гял цал байдал, өвдөлт гээд загварын ертөнцийн харгис, бараан талыг харуулах аж. Кинонд Эль Фаннингаас гадна мөн Киану Ривз тогложээ. Тус аймшгийн киног зургаадугаар сард олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.

 

цааш үзэх