Хайх

Эмма Стоун, Райан Гослинг нарын тоглосон La La Land киноны анхны зураг

Эмма Стоун, Райан Гослинг нарын тоглосон La La Land киноны анхны зураг

Нээлт 2016 оны долоодугаар сард

Text: Б.Амина


Эмма Стоун болон Райан Гослинг зэрэг алдарт жүжигчдийн тоглосон Дэмьен Шазеллын шинэ киноны анхны зураг дэлгэгдлээ

"Crazy, Stupid, Love" болон "Gangster Squad" кинонуудад хамтран тоглож байсан Эмма Стоун, Райан Гослинг нарыг бид  удахгүй "La La Land" инээдмийн мюзикл киноноос дахин хамтад нь харах нь ээ.

Шинэхэн кинонд Лос Анжелес дахь жазз төгөлдөр хуурч залуу, жүжигчин бүсгүй хоёрын  хайр дурлалын талаар өгүүлнэ. Киноны найруулагч, зохиолчоор "Whiplash" киног найруулсан Дэмьен Шазелл ажилласан байна. Удахгүй долоодугаар сард гарах энэхүү кинонд мөн Ж.К.Симмонс, дуучин Жон Леженд, Финн Уиттрок зэрэг жүжигчид тогложээ.

цааш үзэх