Хайх

Энэ өдрийн видео: “Rogue One: A Star Wars Story” киноны зураг авалтыг хэрхэн хийсэн бэ?

Хөшигний ард

Text: Buro.Mongolia


Зураг:

Оддын дайны шүтэн бишрэгчдийн “Star Wars Celebration Europe 2016” цугларааны үеэр Lucasfilm кино компани “Rogue One: A Star Wars Story” киноны зураг авалтын үйл явцын видеог танилцуулжээ

"Rogue One: A Star Wars Story" кино нь арванхоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Нээлтийн хугацаанаас өмнө тус киноны уран бүтээлчид тизер, трейлер ба зураг авалтын хэсгээс цухуйлгаж шүтэн бишрэгчдийн тэсвэрийг алдагдуулж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон "Star Wars Celebration Europe 2016" цуглааны үеэр Lucasfilm кино компаний төлөөлөгчид "Rogue One: A Star Wars Story" киноны зураг авалтын хэсгээс харуулсан гурван минутын бичлэгийг цацжээ. Уг бичлэгт бид цоо шинэ баатрууд, сансрын хөлөг, хотууд, далайн эрэг зэрэг гайхалтай дүр зургийг харж болно. "Rogue One: A Star Wars Story" кино нь "Star Wars"-ын ертөнцийн тухай өгүүлэх цуврал кинонуудын анхны анги болж байгаа бөгөөд "Оддын дайны" өмнөх гарсан ангиудтай үйл явдал нь шууд холбогдолгүй юм.

цааш үзэх