Хайх

Энэ өвлийн шилдэг 15 кино

Энэ өвлийн шилдэг 15 кино

Ойрын гурван сар үзэх шилдэг кинонууд

Text: Б.Амина


Зураг:

Энэ өвөл биднийг хүлээж буй кинонуудад Квентин Тарантиногийн вестерн, Оддын дайн киноны шинэ анги болон Леонардо ДиКаприогийн үхэл амьдралыг зааг дээрх тэмцлийн тухай гээд олон гайхамшигтай зүйлс байна

In the Heart of the Sea
Нээлт: Арванхоёрдугаар сарын 7

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 1)

Энэхүү кино романтик нэрнийхээ ард нэгэн нууцлаг зүйлийг агуулж байгаа. Моби Дикийн тухай номоор хийгдсэн уг кинонд Крис Хемсворт Эссекс хөлгийн ахмадын туслахын дүрд тоглосон байна. 1820 онд халимын дайралтад өртсөн тус хөлгийн эрчүүд гурван сарын турш далайд амьдрах хэцүү аяллыг эр зоригоороо даван туулж, хамгийн сүүлд хүний мах идэх хэмжээнд хүрнэ. 

Bridge of Spies
Нээлт: Аравдугаар сарын 4

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 2)

Спилберг болон Том Хэнкс нар сүүлийн удаа 10 жилийн өмнө "The Terminal" гэх онгоцны буудал дээр гарах гарцгүй болсон залуугийн тухай инээдмийн кинонд хамтран ажилласан билээ. Энэ удаад Том Хэнкс Бруклины хуульчийн дүрд тогложээ. Xүйтэн дайн, нисгэгч, тагнуул зэрэг сэдвүүд ойрын хугацаанд илүү идэвхитэй байгаа. Уг шинэ киноны зохиолыг ах дүү Коэн бичжээ.

Ma Ma
Нээлт: Есдүгээр сарын 11

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 3)

Пенелопа Крус хоёр жил завсарласны эцэст Холливүүдын томоохон кинонд биш харин Испани кинонд тогложээ. Кинонд Пенелопа ажлаа алддаг сургуулийн багшийн дүрд тоглосон бөгөөд тэрбээр хөхний хавдартай болсон ч хүчтэй байж, аз жаргалтай байхын төлөө тэмцэнэ.

Star Wars: The Force Awakens
Нээлт: Арванхоёрдугаар сарын 14

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 4)

Энэ улирлын хамгийн хүлээлттэй байсан кинонуудын нэг болох Оддын дайн цувралын шинэ ангид Жорж Лукасын 1970-1980 оны хуучин дүрүүд дээр мөн шинэ залуу жүжигчид тоглолоо. Өмнөх ангийн жүжигчдийн бүрэлдэхүүн Харрисон Форд, Марк Хэмилл, Кэрри Фишер нар дээр мөн шинэ жүжигчид нэмэгджээ. Кино Монголд нэгдүгээр сарын 1-нээс дэлгэцнээ гарч эхлэх тул тэсэн ядан хүлээцгээе.

Steve Jobs
Нээлт: Аравдугаар сарын 9

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 5)

Энэхүү шинэ кино нь Стив Жобсын намтарчилсан киноны хоёр дах нь билээ. Эштон Катчерын тоглосон анхны кино шүүмжлэл дагуулаад байсан бол энэ удаагийн Аарон Соркинын кино магтаал хүртлээ. Дэнни Бойл найруулан, гол дүрд нь Майкл Фаccбендер тоглосон шинэхэн кинонд Жобсын хувийн амьдралын талаар илүү тусгажээ. Жишээ нь, тэрбээр охиныхоо эцэг гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй байсан ба охин нь түүний ажилд хэрхэн нөлөөлж байсан талаар үзүүлдэг. Киног гурван хэсэгт хуваасан бөгөөд хэсэг бүр нь Apple-ын шинэ бүтээгдэхүүний танилцуулгаар дуусна.

The Revenant
Нээлт: Арванхоёрдугаар сарын 16

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 6)

ДиКаприо энэхүү шинэ киноныхoo дүрд зориулан сахлаа ургуулсан бололтой. Өнгөрсөн жил "Birdman" киногоор Оскар хүртсэн Алехандро Гонсалес Иньярритугийн бүтээлд Лео цасанд хучигдсан цөлд амьд үлдэхээр тэмцэж буй анчны дүрд тоглосон. Тэрбээр маш их даарч, зутран, баавгайтай тулалдах зэргээр олон хүнд давааг гэтэлж, гэртээ эсэн мэнд хүрэхийн төлөө тэмцэнэ. The Revenant кино нээлтээ хийхээсээ өмнө л домог болоод амжсан билээ. Шинэхэн кино мөн Оскарын шагнал дагуулна хэмээн хүлээлт үүсгээд байгаа юм.

The Hateful Eight
Нээлт: Арванхоёрдугаар сарын 8

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 7)

Квентин Тарантиногийн вестерн төрлийн бүтээлд Курт Рассел, Сэмюэл Л. Жексон зэрэг алдартнууд  тоглосон. Кинонд цасан шуурганд боогдсон найман хүний тухай гарна. Гурван цаг үргэлжлэх уг кинонд олон адал явдалт зүйлс гарах тул уйдаахгүй гэдэгт итгэж болно.

The Big Short
Нээлт: Арванхоёрдугаар сарын 11

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 8)

Уг кинонд 2008-2009 оны эдийн засгийн уналтын тухай өгүүлнэ. Брэд Питт, Кристиан Бэйл, Райан Гослинг, Стив Карелл болон Мелисса Лео зэрэг алдарт жүжигчид тоглосон байгаа. Мэдээж эдгээр жүжигчид дэмий зүйлд тоглохгүй гэдэг нь ойлгомжтой. Кино найруулагчаар Адам МакКей ажиллажээ. Энэ кино АНУ-д нээлтээ хийсэн даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээс "Энэ оны шилдэг кинонуудын нэг" гэх магтаал хүртээд байгаа.

Joy
Нээлт: Арванхоёрдугаар сарын 13

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 9)

Ганц бие хүчирхэг ээжийн тухай өгүүлэх кино. Киног шинэ Скорсезе хэмээн нэрлэгддэг Дэвид О. Расселл хийж, жүжигчдийн бүрэлдэхүүнээ Женнифер Лоуренс, Роберт Де Ниро болон Брэдли Купер зэрэг алдартнуудаар бүрдүүлсэн байна. Уг киноноос харахад Лоуренс Оскар, Алтан бөмбөрцөг гээд олон наадмуудаас дахин шагнал хүртэж магадгүй бололтой.

The Danish Girl
Нээлт: Арваннэгдүгээр сарын 27

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 10)

Копенхагенд 1920-иод онд иллюстратор, зураач Герда Вегенер (Алисия Викандер) өөрийн нөхөр Эдгарыг (Эдди Редмэйн) эмэгтэй хүний дүрд хувиран модель болж өгөхийг хүснэ. Харин удалгүй Эдгарт энэ зүйл таалагдаж хүйсээ солиулах мэс засалд орохоор шийднэ. Мөн хосуудын амьдралд Эдгарын багын найз гарч ирснээр хайр дурлалын гурвалжин үүсдэг байна. Киног "The King's Speech" киноны найруулагч Том Хупер найруулсан байна.

By the Sea
Нээлт: Арваннэгдүгээр сарын 13

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 11)

Анжелина Жолигийн найруулсан гурав дах бүтээлд 1970-аад онд Францад аялж буй хосуудын харилцааны тухай гарна. Гол дүрүүдэд Анжелина Жоли болон Брэд Питт нар тоглосон бөгөөд Mr. & Mrs. Smith киноноос хойш хамтран тоглосон анхны бүтээл болжээ. Киног шүүмжлэгчид энэхүү бүтээлийг хэт уйтгартай хэмээн шүүмжилсэн ч хүчирхэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй учир үзэхэд илүүдэхгүй болов уу.

Hail, Caesar!
Нээлт: 2016 оны хоёрдугаар сарын 5

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 12)

Жорж Клуни болон ах дүү Коэн нар 10 жилийн өмнөөс дэлгэцийн бүтээл болгохыг хүсч байсан ч одоо л дэлгэцнээ гарахад бэлэн болоод буй шинэхэн кино. Зохиол нь кино студийн эргэн тойронд өрнөх бөгөөд өндөр өртөгтэй киноны гол дүрийн жүжигчин Уитлок (Жорж Клуни) алга болно. Удалгүй өөрсдийгөө "Ирээдүй" хэмээн нэрлэсэн нууцлаг байгууллага түүнийг барьцаалсан нь тодорхой болж, тэд 100 мянган доллар нэхэмжлэх ажээ. Ингэснээр кино студи асуудлыг шийдэгч мэргэжилтэнд (Жош Бролин) ханддаг байна. Гэвч асуудал улам хүндэрнэ. Кинонд Скарлетт Йоханссон, Ченнинг Татум, Тильда Суинтон, Жона Хилл зэрэг жүжигчид тогложээ.

Pride and Prejudice and Zombies
Нээлт: 2016 оны хоёрдугаар сарын 5

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 13)

Сет Грэм-Смитийн ижил нэрт зохиолоор хийгдсэн уг кино таван жилийн өмнө гарах ёстой байсан ч найруулагч болон жүжигчдээ сольсон учир ийнхүү хойшлогджээ. Анх гол дүрд нь Натали Портман тоглон, найруулагчаар Дэвид О. Расселл ажиллах байсан юм. Энэхүү бүтээл нь хэдэн жилийн өмнө гарах байсан шигээ шинэлэг зүйл биш ч гэлээ Жейн Остины зохиолыг шинэчлэн бүтээсэн тул анхаарал татах нь гарцаагүй.

Mr. Holmes
Нээлт: Зургаадугаар сарын 19

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 14)

Бидний харж дассан Камбербэтч болон Даунигийн жүжиглэлтээс арай өөр зүйл Mr. Holmes кинонд шингэжээ. Тэтгэвэртээ гарсан 93 настай тагнуулчийн дүрд Йэн МакКеллен тоглосон бөгөөд тэрбээр хотын захын байшинд амьдран, тагнуулын ажлаасаа хөндийрөөд удаж байсан ч түүний мөрдөж байсан сүүлчийн хэрэг дахин сөхөгдөнө.

Zoolander 2
Нээлт: 2016 оны хоёрдугаар сарын 12

Энэ өвлийн шилдэг 15 кино (фото 15)

15 жилийн өмнө гарч байсан инээдмийн киноны үргэлжлэл болох шинэ ангид алдарт эрэгтэй моделиудын хөгтэй явдлууд гарна. Мөн кинонд гарах хохирогчдын дүрд Жастин Бибер болон Ники Минаж нар тоглосон байгаа. Киноны трейлерт Бенедикт Камбербетч, Уилл Феррелл нар гарч харагдсан тул биднийг уйдаахгүй кино болсон гэдэгт итгэж болох биз ээ.

 

цааш үзэх