Хайх

Клоуи Севиньи кино бүтээлдээ мөнгө цуглуулж байна

Клоуи Севиньи кино бүтээлдээ мөнгө цуглуулж байна

Олны тусламжаар


Зураг:

“Удаан автомашин” нэртэй шинэ уран бүтээлд “краудфандинг” 30,000 доллар босгох шаардлагатай боллоо. Энэхүү 16 миллиметрийн плёнкон хальсан дээр бичих кино нь инди киноны шүтээний тухай өгүүлнэ

Бидний таамаглаж буйгаар хөрөнгө босгох нь нэг их удахгүй болов уу. Учир нь Клоуи Севиньи оролцсон бүх зүйлс хит болдог билээ. Kickstarter дээр төслийг "Ажиглалт ба үйлдлийн тухай сонирхолтой триллер" гэх тайлбартайгаар гаргажээ. Найруулагч Пол Фелтон, Жо ДеНардо нар энэхүү бүтээлийн гол дүрүүдэд Ларри Кларкийн "Нялхас" киноны Клоуи Севиньи мөн Америкийн "Fiery Furnaces" хамтлагийн дуучин Элеанор Фридбергер нарыг сонгожээ.
Клоэгийн бүтээх дүр нь террорист бүлгүүдийн эсрэг тэмцлээр мэргэшсэн залуутай амьдардаг нэгэн  аз жаргалгүй жүжигчин бүсгүй байх юм. Энэ талаар Клоуи хэлэхдээ "Нэг ёсондоо би яг өөрийнхөө арай тааламжгүй хувилбарыг үзүүлж байгаа юм" гэжээ.

цааш үзэх