Хайх

Квентин Тарантино “The Hateful Eight” кинонд өөрөө тоглоно

Квентин Тарантино “The Hateful Eight” кинонд өөрөө тоглоно

Хоёрдугаар ангид

Text: Б.Энхжин


Квентин Тарантино “The Hateful Eight” нэртэй вестерн кинондоо өөрөө тоглож, киногоо хальсан дээр буулгахаар болжээ

Таринтино "The Hateful Eight" киноны хоёрдугаар ангийг 70 миллиметрийн хальсан дээр буулгасан талаараа Variety сэтгүүлд ярьсан байна. Кино эхлэл хэсэг болон завсарлагааг оруулаад гурван цаг хоёр минутын урттай болжээ. "70 гэдэг бол 70. Та мөнгөө төлсөн. Та тасалбараа худалдаж авсан. Тийм ч учраас та тэнд байгаа. Би таныг ойлгосон. Үнэнийг хэлэхэд би зарим хэсгүүдийг нь өөрчилсөн. Одоо Showtime Extreme дээр гарна. (Америкийн кабелийн суваг) Та зурагтаар кино үзэж байхдаа, буйдан дээрээ суугаад зүгээр л киногоо үздэг. Эсвэл та хот-дог идэж байгаад дараа нь киногоо ойлгох гэж хичээдэг" гэж Тарантино хэлжээ. Тарантино киногоо хальсан дээр буулгаснаар үзэгчид тоон систем болон хальс хоёрын хэр ялгаатайг олж харж, дүгнэж сурна гэжээ.
Энэхүү кино дэлхий даяар арванхоёрдугаар сарын 25-нд худалдаанд гарна. Тиймээс шинэ кино гарахыг хүлээнгээ трейлерийг нь үзэцгээе.

цааш үзэх