Хайх

Мартин Скорсезе болон Мик Жаггер нарын Vinyl цувралын шинэ трейлер

Нээлт ойртсоор

Text: Б.Амина


Зураг:

Мартин Скорсезе болон Мик Жаггер нарын хамтын бүтээл, удахгүй гарах цувралын шинэ трейлер гарчээ

Ирэх жилийн хоёрдугаар сард HBO сувгаар гарах Vinyl цувралын шинэ трейлер гарсан байна. Шинэ цувралд 1970-аад оны Нью-Йорк дахь хөгжмийн салбарын талаар өгүүлэх тухай бид урьд нь мэдсэн билээ. Зохиолын гол үйл явдал нь дуу бичлэгийн "American Century" компанийн захирал Рич Финестра найзтайгаа хамтран өөрийн лейблээ хөгжүүлэхээр оролдож буй талаар гарна. 

Цувралын дүрүүдэд Оливия Уайлд, Рэй Романо, Жуно Темпл болон Биргитта Йорт Сёренсен нар тогложээ. Мөн цувралын зарим ангид рок одод оролцсон байна.

Харин найруулагчаар "The Sopranos" болон "The Wolf of Wall Street" бүтээлүүдээрээ алдартай Теренс Уинтер ажиллажээ. Шинэ цуврал 2016 оны хоёрдугаар сарын 14-нд үзэгчдийн хүртээл болох ба эхний улирал 10 ангитай байна.

цааш үзэх