Хайх

Мэтт Дэймон The Martian киноны зураг авалтын талаар ярьж байна

Монгол орчуулгатай

Text: Б.Амина


Зураг:

Өнгөрсөн баасан гаригаас Монголд Ридли Скоттын "The Martian" кино гарч эхэлсэн. Яг энэ үед Лондон дахь манай сурвалжлагч Уилл Кинг киноны найруулагч, жүжигчидтэй уулзан сансар огторгуй, Ангараг гараг болон зураг авалтын талаар ярилцсанаа илгээлээ

"Alien", "Blade Runner" киноны найруулагч өөртөө үнэнч байж, энэ удаад дахин шинжлэх ухааны уран зохиол төрөлд татагджээ. Энди Уирийн зохиолыг дэлгэцийн бүтээл болгож буй "The Martian" кинонд сансрын нисгэгч Марк Уотнийг хамтран ажиллагсад нь нас барсан хэмээн бодож Ангараг гараг дээр орхин явдаг тухай гарна. Харин Уотни энэ хугацаанд эсэн мэнд байх бөгөөд Улаан нүдэн гараг дээрх амьдралын нөхцөлд дасан зохицох гэж хичээн, түүнийг NASA мартаагүй гэдэгт найдан хүлээнэ.

Мэтт Дэймон  The Martian киноны зураг авалтын талаар ярьж байна (фото 1)

"Хүн бүрийн Ангарагийг төсөөлөх бодол өөр байдаг. Бидний шинэ кино бодит шинжлэх ухааны мэдээллийг харгалзан бүтээгдсэн. Бид хамгийн сүүлийн үеийн нээлт дээр тулгуурлан киногоо хийсэн. Үүгээрээ "The Martian" өмнөх жилүүдэд гарч байсан зөгнөлт кинонуудаас ялгарна" гэж саяхан 45 нас хүрсэн Мэтт Дэймон ярьж байна. Тэгвэл бусад хүмүүс юу гэж ярьсныг сонирхоцгооё.

Мэтт Дэймон  The Martian киноны зураг авалтын талаар ярьж байна (фото 2)

"Миний "Interstellar" киноны дүр дэлхийг орхидоггүй, харин "The Martian" кинонд эсрэгээрээ, би үргэлж манай гарагийн гадна байдаг" - Жессика Честейн

Мэтт Дэймон  The Martian киноны зураг авалтын талаар ярьж байна (фото 3)

"Бидний амьдарч буй үед Ангараг дээр хүмүүс анх удаа суурьшиж буйг харах нь мэдээж гайхалтай. Гэхдээ би өөрөө тийшээ нисэхгүй л болов уу. Надад миний нохойг авч явахыг зөвшөөрөхгүй шүү дээ" - Жессика Честейн

Мэтт Дэймон  The Martian киноны зураг авалтын талаар ярьж байна (фото 4)

"Миний ажил их гоё. Би цаг хугаацаа, орон зайгаар аялаж чадна. Би аль хэдийнэ Ангараг гараг дээр байгаад үзчихсэн. Мөн балар эртний дэлхийд ч бас!" - Риддли Скотт

Мэтт Дэймон  The Martian киноны зураг авалтын талаар ярьж байна (фото 5)

цааш үзэх