Хайх

Милли Бобби Браун болон Жэйк Бонжови нар гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээн авлаа

Милли Бобби Браун болон Жэйк Бонжови нар гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээн авлаа

Text: Э.Цовоо


Залуу үеийн төлөөлөл болсон хосуудын нэг жүжигчин Милли Бобби Браун болон Жэйк Бонжови нар энэ зун охин хүүхэд үрчлэн авч, гэр бүлийнхээ шинэ гишүүнийг угтан авсан тухай мэдэллээ. Милли Бобби Браун энэ талаар өөрийн Instagram хуудсандаа “Энэ зун бидний амьдралд өхөөрдөм охин ирлээ. Бид амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж, ээж аав болж байгаадаа тун баяртай байна. Одоо бид гурвуулаа боллоо” хэмээн сэтгэлийн үгсээ хуваалцсан нь олон мянган шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг багагүй хөдөлгөжээ. Мөн тэд охиндоо Love хэмээн нэр хайрласан байна. 

Энэхүү баярт мэдээгээр Жэйкийн аав, рок хөгжмийн домог Жон Бонжови 63 насандаа анх удаа өвөө болж байна. Тэрээр хосын шийдвэрийг бүрэн дэмжиж, үр хүүхдийг нь хайрлан хамтдаа өсгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлжээ.

Тэдний хайрын түүх анх 2021 онд эхэлсэн бөгөөд удалгүй тэд олон нийтийн анхаарлыг татсан хосуудын нэг болж хувирсан юм. Ийнхүү 2023 онд сүй тавьж, харин дараа жил буюу 2024 оны тавдугаар сард дотно хүрээллийнхээ хүрээнд нууцхан хуримаа хийснээр тэдний амьдралын шинэ бүлэг эхэлсэн билээ. Харин 2025 он тэдний хувьд хамгийн үнэ цэнтэй, хайраар бялхсан жилүүдийн нэг болж үлдэх нь гарцаагүй болов уу.

Милли Бобби Браун болон Жэйк Бонжови нар гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээн авлаа (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх