Хайх

Муу залуус 3: “Bad Boys for Life” кино 2018 оны нэгдүгээр сард гарна

Муу залуус 3: “Bad Boys for Life” кино 2018 оны нэгдүгээр сард гарна

Маш удаан хүлээлгэсний эцэст

Text: Г.Тэмүүлэн


Анх 1995 онд гарч байсан “Bad Boys” киноны гуравдугаар анги 2018 оны нэгдүгээр сард нээлтээ хийхээр болсон байна

Одоогийн байдлаар "Bad Boys 3" буюу "Bad Boys for Life" кинонд Уилл Смит ба Мартин Лоуренс нар хоёулаа эргэн тоглоно гэдгээ мэдэгдсэн. Хэрэв өмнө нь эхний хоёр ангийг Майкл Бэй хийж байсан бол энэ удаад Жо Карнахан найруулагчаар нь ажиллах юм. "Bad Boys for Life" кино нь 2017 оны зун гарах байсан ч Sony кино компани 2018 оны нэгдүгээр сарын 2 хүртэл хойшлуулжээ. Мөн одоогоор киноны үйл явдал ба бусад жүжигчдийн нэрс тодорхойгүй байгаа. Ямартаа ч бид хоёр мөрдөгчийн хөгжилтэй адал явдлын үргэлжлэлийг хүлээн авах нь ээ.

цааш үзэх