Хайх

Notebook кино цуврал болж гарна

Notebook кино цуврал болж гарна

Үнэнч дурлалын түүх

Text: Б.Амина


Зураг:

Бүх цаг үеийн шилдэг хайрын киногоор олон хүн нэрлэдэг Кассаветисийн уянгын кино цуврал болно. Киноны зохиолыг бичсэн Николас Спаркс бүтээлээ The CW сувагтай хамтран гаргах гэж байна

Амьдралын түвшин нь хоорондоо ялгаатай ч бие биенээ олсон залуу хосын тухай гардаг Notebook кино анх 2004 онд дэлгэцнээ гарсан. Киноны гол дүрүүд болох Ноа, Элли нарыг эцэг эxчүүд болон Дэлхийн II дайн салгах хүртэл тэд зун цагийг дүүрэн жаргалтай өнгөрүүлж байлаа.

Шинэ цувралын гол дүрүүдэд Райан Гослинг, Рэйчел МакАдамс нар үргэлжлүүлэн тоглох баярт мэдээ байна. Бүрэн хэмжээний кинонд дурлалт хосын түүхийг өдрийн тэмдэглэл уншиж буй мэт хүүрнэдэг бол цуврал хувилбар нь залуу хосын Дэлхийн II дайны дараах амьдралын талаар өгүүлнэ.

 

цааш үзэх