Хайх

“Ocean’s Eleven” киноны эмэгтэй жүжигчидтэй хувилбарт Сандра Баллок, Кейт Бланшетт, Энн Хэтэуэй, Рианна зэрэг жүжигчид тоглоно

“Ocean’s Eleven” киноны эмэгтэй жүжигчидтэй хувилбарт Сандра Баллок, Кейт Бланшетт, Энн Хэтэуэй, Рианна зэрэг жүжигчид тоглоно

Ocean’s Ocho

Text: Г.Тэмүүлэн


Алдарт “Ocean’s Eleven” киноны spin-off болох “Ocean’s Eight” кино нь тэр чигээрээ эмэгтэй жүжигчдийн багтай. Тэдний дунд Сандра Баллок, Кэйт Бланшетт, Хелена Бонем Картер, Энн Хэтэуэй, Рианна зэрэг жүжигчид багтаж байна

Одоогийн байдлаар бидэнд байгаа мэдээллээр "Ocean's Eight" киног Гэри Росс найруулж байгаа бөгөөд "Ocean's Eleven" киноны найруулагч Стивен Содерберг продюсероор нь ажиллаж, Оливия Милч кино зохиолыг бичжээ. Энэхүү бүтээл нь зөвхөн эмэгтэй жүжигчидтэй шинэчилсэн хувилбар байгаад зогсохгүй, үйл явдал нь Стивен Содербергийн гурван ангит "Ocean's" цувралын үргэлжлэл болно гэж найруулагч Гэри Росс хэлжээ. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа ч, зарим нэг цуурхлаас харахад, киноны үйл явдалд найман хулгайч бүсгүй Met Ball гала үдэшлэгээс асар үнэтэй хүзүүний зүүлт хулгайлж, галлерейн эзэнд энэ хэргээ тохохоор төлөвлөнө. Киноны зураг авалт 2016 оны аравдугаар сард Нью-Йорк хотноо эхлэх юм. 

цааш үзэх