Хайх

Памела Андерсон, Дри Хемингуэй нар Connected богино хэмжээний кинонд

Памела Андерсон, Дри Хемингуэй нар Connected богино хэмжээний кинонд

Дунд насны хямрал

Text: Б.Амина


Зураг:

Памела Андерсоны тоглосон богино хэмжээний шинэ кино гарчээ. Кинонд мөнхийн залуу байх хүслийн сөрөг талыг өгүүлнэ

Connected богино хэмжээний киноны гол дүрд 48 настай модель, жүжигчин Памела Андерсон тогложээ. Тэрбээр дунд насны хямралд орж, хөгшрөлтөөс айх айдаст автсан Жеки гэх бүсгүйн дүрийг бүтээсэн байна. Жеки аuraсycle хичээлийн багш бөгөөд бусдыг идэвхитэй амьдрахад нь тусладаг нэгэн боловч өөртөө сэтгэл ханамжгүй болсон бүсгүй юм. Тэрбээр мөнхийн залуу, гоо үзэсгэлэнтэй байхыг хүсэх ба хөгшрөхөөс айх айдаст автана. Энэхүү байдлаасаа гарахын тулд Жеки өөрийн зөвлөгч Лунагийн (Дри Хемингуэй) санал болгох сэтгэл санаа, бие махбодыг залуужуулах байгууллагад элсэх аж. Жеки хүн бүрт тохиолддог дунд насны хямралыг үүний тусламжтайгаар туулж чадах болов уу?

цааш үзэх