Хайх

Роберт Де Ниро болон Зак Эфрон нар Dirty Grandpa кино трейлерт

Хуучин, шинэ Холливүүд

Text: Б.Амина


Зураг:

Цахим хуудсуудаар нэгэн залуу өвөөгийнхөө хамтаар Флоридад дүрсгүйтэж буй тухай киноны трейлер тавигджээ

The Intern кино гарсны дараа бид дахин Холливүүдийн ахмад дайчинг залуу жүжигчидтэй хамтран тоглосныг харах гэж байна. Тэрбээр Дэн Мазерын шинэ кинонд чөлөөнд гарсан генералын дүрд тоглох бөгөөд, ач хүүгийнхээ хуримын өмнө яаралтай Флорида явах хэрэг гарна. Ийнхүү ач, өвөө хоёрын адал явдал өрнөнө.

Кинонд Роберт Де Ниро, Зак Эфроноос гадна мөн Жулианна Хаф, Обри Плаза, Дермот Малрун болон Зои Дойч нар тогложээ.

цааш үзэх