Хайх

Роберт Де Ниро чөлөөт уран бүтээлчийн хийсэн богино хэмжээний кинонд тогложээ

Роберт Де Ниро чөлөөт уран бүтээлчийн хийсэн богино хэмжээний кинонд тогложээ

Ямар нэг шинэ зүйл

Text: Б.Амина


Зураг:

Алтан бөмбөрцөг, Оскарын шагналт Роберт Де Ниро тоглосон богино хэмжээний шинэ кино бүтээснээ франц зурагчин, граффити зураач JR өөрийн Instagram хуудаснаа зарлажээ

Франц чөлөөт уран бүтээлч, нийгмийн идэвхитэн JR хотын гудамж болон барилгуудыг гайхамшигтай 3D зураг, граффитигаар чимээд зогсохгүй мөн цаг гарган кино бүтээжээ. Саяхан JR өөрийн Instagram-даа сүүлийн ажил болох Ellis нэртэй богино хэмжээний киноны зурагт хуудсыг дэлгэсэн байна. Тус киног аравдугаар сарын 4-нд New Yorker Festival-ийн үеэр үзүүлэх аж.

Кино зохиолд Нью-Йоркийн Хадсон голын аманд байрлах Эллис арлын тухай өгүүлэх юм. Уг газар АНУ-д 1954 оноос өмнө цагаачдын хамгийн том цэг болж байлаа. JR өөрийн Instagram хуудсандаа "Би та бүхэнтэй өөрийн шинэ богино хэмжээний Ellis киноныхоо зурагт хуудсыг хуваалцахдаа баяртай байна"гэжээ.

Роберт Де Ниро чөлөөт уран бүтээлчийн хийсэн богино хэмжээний кинонд тогложээ (фото 1)

цааш үзэх