Хайх

Rogue One: A Star Wars Story киноны анхны трейлер гарлаа

Rogue One

Text: Б.Амина


Star Wars киноны түүхийг өгүүлэх Rogue One нэртэй шинэ киноны анхны трейлер гарчээ. Трейлерийг хамтдаа үзэцгээе

Шинэхэн трейлерээс бид нууц зэвсэг, хэцүү даалгавар, бүгдийн эсрэг зогсох бүсгүй, мөн мэдээж хорон санаатан гээд бүх зүйл нь хангалттай ойлгомжтой зүйлсийг харлаа. Харин Дарт Вайдер энэ удаад зөвхөн цаашаа харсан байгаагаар л гарч харагдана.

Star Wars киноны шинэ ангийн зохиол өмнөх гурав, дөрөвдүгээр ангийн хоорондох үйл явдлыг өгүүлнэ. Киноны гол дүрүүд Death Star-ын төлөвлөгөөг хулгайлах даалгавар гүйцэтгэх болж үйл явдал цааш өрнөх аж. Rogue One: A Star Wars Story киног Godzilla, Monsters зэрэг бүтээлээрээ бидэнд танил болсон Гарет Эдвардс найруулжээ. Шинэхэн кино арванхоёрдугаар сарын 16-нд дэлгэцнээ гарна.

 

цааш үзэх