Хайх

Sherlock киноны тусгай ангийн шинэ трейлер гарлаа

Илүү дэлгэрэнгүй

Text: Б.Амина


Зураг:

Киног зохион бүтээгчид Бенедикт Камбербэтч болон Мартин Фриман нарын тоглосон цувралын нээлт ойртож буйд зориулж хамгийн сүүлийн буюу гуравдах трейлерийг гаргалаа

Шерлок цувралын зул сарын тусгай анги гарахад хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байгаа билээ. Гол дүрүүд нэг цаг гучин минутын турш бидэнтэй хамт байж, адал явдалд умбуулах болно.  

"Sherlock: The Abominable Bride" нэртэй энэхүү тусгай дугаарын трейлерт эсрэг талын гол дүр болох, хуримнаасаа хэдхэн цагийн өмнө амиа хорлож нас бардаг хатагтай Риколетти гарна. Харин Шерлок, Ватсон нар түүний хий үзэгдэлтэй тулалдах юм.

Дашрамд дурдахад энэхүү шинэ анги ВВС суваг дээр шинэ оны эхний өдөр гарах тул та шинэ оноо адал явдал, гайхамшигт ялалтын сэтгэгдлээ эхлүүлээрэй. 

цааш үзэх