Хайх

Sing хүүхэлдэйн киноны трейлер

Авъяаслаг амьтад

Text: Б.Амина


Зураг:

Illumination Entertainment студи Sing нэртэй шинэ хүүхэлдэйн киноныхоо трейлерийг гаргажээ

Шинэхэн хүүхэлдэйн кинонд театрын дарга Бастер уутат баавгай өөрийн сайн найз Эдди нэртэй хоньтой хамтран ажиллах санал тавина. Бастер хотын бүх оршин суугч амьтдыг хамарсан дууны уралдаан зарлах бөгөөд хөгжилтэй үйл явдал цааш өрнөнө. Киноны трейлерээс амьтад дууны тэмцээнд орохдоо Леди Гагагийн Bad Romance болон бусад дуучдын бидэнд хэдийнэ танил болсон дуунуудыг хэрхэн дуулж буйг үзээрэй.

Хүүхэлдэйн кинонд Мэттью МакКонахи, Тэрон Эджертон, Сет МакФарлейн болон Скарлетт Йоханссон зэрэг жүжигчид дуу оруулсан нь зүгээр ч нэг энгийн хүүхэлдэйн кино биш гэдгийг илтгэх биз ээ. Illumination Entertainment студи энэхүү хүүхэлдэйн киног ирэх арванхоёрдугаар сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.

цааш үзэх