Хайх

Suicide Squad киноны албан ёсны анхны трейлер

Жаред Лето, Кара Делевинь, Уилл Смит болон бусад

Text: Б.Амина


Warner Bros амласан ёсоороо Suicide Squad киноны шинэ трейлерээ гаргалаа. Шинэхэн сурталчилгаанаас бид наймдугаар сард гарах киноноос юуг хүлээж болохыг хамтдаа харцгаая

DC комиксын бүтээлд тулгуурлан хийсэн уг киног Дэвид Эйр найруулсан бөгөөд DC Extended Universe цувралын гурав дах бүтээл болж гарах юм. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүнээс дурьдвал Уилл Смит Дэдшотын дүрд, Марго Робби Харли Квинны дүрд, харин Кара Делевинь Дэдшотын дайсан, шидтэн эмэгтэйд хувирч, хамгийн их хүлээлт үүсгээд байсан Жокерын дүрд Жаред Лето тоглосон байгаа. Шинэхэн трейлерийг Queen хамтлагийн "Bohemian Rhapsody" дуутай хослуулсан нь улам сонирхолтой болгожээ.

Дашрамд дурдахад Suicide Squad киног ирэх наймдугаар сарын 5-нд 2D, 3D, IMAX хувилбаруудаар гаргахаар төлөвлөжээ.

 

 

цааш үзэх