Хайх

Тарантино нууц хөзрөө дэлгэлээ: Өөр киноны дүрүүд хоорондоо холбоотой

Тарантино нууц хөзрөө дэлгэлээ: Өөр киноны дүрүүд хоорондоо холбоотой

Нэг ертөнц

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Квентин Тарантиногийн "The Hateful Eight" кино нээлтээ хийсэн билээ. Кино дэлгэцэнд гарсны дараа Тарантиногийн дүрүүд хоорондоо холбоотой байдаг гэх шүтэн бишрэгчдийнх нь таамаг тайлагдлаа

Таринтино энэ таамаг үнэн болох талаар ингэж өгүүлсэн байна. "Би шууд тэр дүр гэж зааж хэлэхгүй. Гэхдээ та миний шүтэн бишрэгч мөн бол, бас миний кинонуудыг мэддэг бол бага зэргийн мөрдлөг явуулж хэн бэ гэдгийг нь таамаглаж болох л юм . "The Hateful Eight" киноны найман баатрын нэг нь миний өмнөх кинонуудын нэг дүртэй шууд холбоотой гэдгийг л би өөрийн зүгээс хэлж чадах байна" гэж "Digital Spy" сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний киноны баатрууд ихэвчлэн "Red Apple" хэмээх зохиомол брэндын тамхи татдаг. Хүмүүс таамаг дэвшүүлэхдээ "True Romance" кинон дээр гардаг Ли Доновиц бол "Inglorious Bastards"-ын Донни Доновицын хүү байж магадгүй. Харин "Reservoir Dog" киноны Вик Вега бол "Pulp fiction"-ы Винсент Вегагийн дүү байх магадлалтай гэж үздэг ажээ. Таринтино хэлэхдээ өөрийнх нь кинонд хоёр төрлийн ертөнц оршдог. Нэг нь бодит ертөнц бол нөгөөх нь кино ертөнц гэжээ. Жишээ нь "Pulp Fiction" болон " Reservoir Dogs" киноны баатрууд кино үзэхээр явахдаа "Kill Bill" болон "From Dusk till Dawn"-ыг үздэг байна.

 

цааш үзэх