Хайх

“The Revenant”-ийн шинэ трейлерт Леонардо ДиКаприо уур хилэнгээ харуулна

Бодит түүх

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

20th Century Fox кино компани нь Алехандро Гонсалес Иньярритугийн найруулсан киноны бас нэгэн трейлерийг олонд дэлгэлээ

Бодит түүхээс үндэслэн бүтээсэн "The Revenant" кино урвалтыг даван туулж, гайхамшигтай тэсвэр хатуужил харуулсан нэгэн хүний хачирхалтай түүхийг өгүүлнэ. Зохиолын дагуу анчин Хью Гласс зэрлэг байгальд амьд үлдэхийн тулд тэмцэх хэрэг гардаг бөгөөд өөрийг нь тэнд орхисон хүмүүсээс өшөөгөө авахыг зорьдог. Дашрамд дурдахад зураг авалт нэлээд хүнд нөхцөлд явагдсан тул зарим жүжигчид их шантарсан гэх цуурхал гадуур тархжээ. Киноны дэлхийн нээлт арванхоёрдугаар сарын 25-нд болох гэнэ.

цааш үзэх