Хайх

Тим Буртоны шинэ киноны анхны зургууд: Miss Peregrine's Home for Peculiar Children

Тим Буртоны шинэ киноны анхны зургууд: Miss Peregrine's Home for Peculiar Children

Аймшиг үргэлжилсээр

Text: Б.Амина


Зураг:

Тим Буртон найруулж буй, Ренсом Риггзийн Miss Peregrine's Home for Peculiar Children зохиолоос сэдэвлэсэн киноны анхны зургууд гарлаа

Miss Peregrine's Home for Peculiar Children зохиолд Жейкоб нэртэй хүү гарна. Тэрээр өвөөгөө өөд болсны дараа бага байхад нь түүнд ярьдаг байсан ер бусын хүүхдүүдтэй асрамжийн газрыг олохоор явна. Жейкоб тэрхүү хачирхалтай газарт галыг удирдаж чаддаг охин, үл үзэгдэгч хүү болон ямар ч үг хэлгүйгээр ойлголцдог ихрүүд гээд ер бусын хүүхдүүдтэй уулзах аж. Уг аймшигт, уран зөгнөлт зохиолыг алдарт найруулагч Тим Буртон дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж байгаа юм.

Энэ жил нээлтээ хийх киноны хэсгүүдийн анхны зургууд гарсан бөгөөд найруулагч Тим Буртон "Зохиолыг дүрсэлсэн аймшгийн, нууцлаг зургууд миний анхаарлыг их татсан. Агаараас ч хөнгөн охин, хэвлийд нь өт амьдардаг хүү, шувуу болж хувирдаг бүсгүй гээд энэ ертөнц их сонирхолтой байсан учир би түүнийг илүү нарийн мэдэхийг хүссэн" гэж ярьжээ.  Miss Peregrine's Home for Peculiar Children кино есдүгээр сарын 30-нд дэлгэцнээ гарна.

Тим Буртоны шинэ киноны анхны зургууд: Miss Peregrine's Home for Peculiar Children (фото 1)Тим Буртоны шинэ киноны анхны зургууд: Miss Peregrine's Home for Peculiar Children (фото 2)Тим Буртоны шинэ киноны анхны зургууд: Miss Peregrine's Home for Peculiar Children (фото 3)Тим Буртоны шинэ киноны анхны зургууд: Miss Peregrine's Home for Peculiar Children (фото 4)Тим Буртоны шинэ киноны анхны зургууд: Miss Peregrine's Home for Peculiar Children (фото 5)Тим Буртоны шинэ киноны анхны зургууд: Miss Peregrine's Home for Peculiar Children (фото 6)

цааш үзэх