Хайх

Twin Peaks цувралын үргэлжлэлийн тизер гарчээ

Нууцлаг

Text: Б.Амина


2017 онд дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөж буй Twin Peaks цувралын үргэлжлэлийн тизер цахим хуудаснаа гарлаа

Дэвид Линчийн манантай, нууцлаг хотод бид 2017 онд дахиж зочлох билээ. Харин цувралын үргэлжлэлийн зураг авалт яг одоо явагдаж байгаа бөгөөд бүтээгчид нь шүтэн бишригчиддээ зориулан тизер гаргасан байна. Showtime дээр дэлгэгдсэн энэхүү бичлэгт манантай ой мод, алдарт Welcome to Twin Peaks гэх бичигтэй самбар болон цувралын эхний улиралд тоглосон жүжигчин Майкл Хорс гарч харагдана. Харин бичлэгийн сүүлд Лора Палмерын аавын ууртай төрх хоромхон зуур гарах аж. Бичлэгийг Анжело Бадаламенти цувралд зориулан бичсэн дуутай хослуулжээ.

цааш үзэх