Хайх

Wednesday цувралын хоёрдугаар бүлгийн талаар бид юу мэдэх вэ?

Wednesday цувралын хоёрдугаар бүлгийн талаар бид юу мэдэх вэ?

Text: Buro.Mongolia


2022 онд алдарт кино найруулагч Тим Бертон Netflix платформтой хамтран The Addams Family киноны спин-офф Wednesday цувралыг хийсэн билээ. Wednesday цуврал цацагдсан долоо хоногтоо 341.2 цагийн үзэлтийг цуглуулж, мөн тухайн жилд Netflix платформ дээр нээлтээ хийсэн бүтээлүүдийг үзэлтээрээ тэргүүлж, олон гайхалтай амжилтыг дагуулсан түүхтэй. Иймд бид дэлхий даяар сая, сая үзэгчдийг байлдан дагуулж чадсан тус цувралын хоёрдугаар бүлгийн талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

Wednesday цувралын хоёрдугаар бүлгийн талаар бид юу мэдэх вэ? (фото 1)

Хоёрдугаар бүлэгт юуны талаар өгүүлэх вэ?

Одоогоор шинэ бүлгийн талаар мэдээлэл хомс байгаа ч үйл явдал өмнөх бүлгийн адилаар ер бусын чадвартай хүүхдүүд суралцдаг Nevermore ахлах сургуульд өрнөх болно. Мөн Уэнсдэй Аддамсын дүрийг бүтээсэн жүжигчин Женна Ортега Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бид Уэнсдэйтэй холбоотой романтик хэсгүүдийг тэр чигт нь хасахаар шийдсэн. Үүний оронд жинхэнэ аймшгийн бүтээл хийхээр төлөвлөж байгаа ба цувралын анги бүр яг л бүрэн хэмжээний кино шиг байх болно" хэмээжээ.

Wednesday цувралын хоёрдугаар бүлгийн талаар бид юу мэдэх вэ? (фото 2)

Зохиолч, найруулагчаар хэн ажиллаж байгаа вэ?

Хоёрдугаар бүлгийн зохиолыг Альфред Гоф, Майлз Миллар нар бичиж байгаа бол найруулагчийн үүргийг мэдээж Тим Бертон гардан гүйцэтгэх юм. Харин жүжигчин Женна Ортега энэ удаагийн бүлэг дээр давхар гүйцэтгэх продюсероор ажиллаж байгаа гэдгээрээ онцлог болж байна.

Wednesday цувралын хоёрдугаар бүлгийн талаар бид юу мэдэх вэ? (фото 3)

Жүжигчдийн бүрэлдэхүүнд хэн нэмэгдэх вэ?

Цувралын дүрүүдэд Билли Пайпер, Стив Бушеми, Тандиве Ньютон, Жоанна Ламли тэргүүтэй чадварлаг уран бүтээлчид шинээр нэмэгджээ. Жүжигчин Стив Бушеми Nevermore ахлах сургуулийн шинэ захирлын дүрд тоглоно гэх цуурхал гарсан ч Netflix-ийн зүгээс үүнд ямар нэгэн тайлбар өгөлгүй нууцалж байгаа аж. Мөн 1991 онд The Addams Family кинонд Уэнсдэйн авга ах Фестер Аддамсын дүрийг бүтээж байсан жүжигчин Кристофер Ллойд жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдсэн бөгөөд үзэгчид түүнийг Back to the Future буюу Ирээдүй рүү буцсан нь киногоор нь сайн мэддэг билээ.

Wednesday цувралын хоёрдугаар бүлгийн талаар бид юу мэдэх вэ? (фото 4)

Харин гол дүрийн жүжигчдийн бүрэлдэхүүнд бараг л өөрчлөлт ороогүй ч Ксавье Торпын дүрд тоглосон жүжигчин Перси Хайнс Уайт хоёрдугаар бүлэгт эргэн ирэхгүй гэдгийг Netflix-ийн зүгээс мэдэгдсэн юм.


Хоёрдугаар бүлэг хэзээ цацагдах вэ?

Хоёрдугаар бүлэг 2024 онд багтаж цацагдах төлөвтэй байсан ч Холливүүдэд өрнөсөн зохиолч, жүжигчдийн нэгдсэн ажил хаялтын улмаас тодорхойгүй хугацаанд хойшлогдоод байсан юм. Удалгүй Холливүүдэд үүсээд байсан асуудлууд намжиж кино багынхан шинэ бүлгийн зураг авалтыг эхлүүлэхээр өнгөрөгч дөрөвдүгээр сард Ирланд улсыг зорьсон бөгөөд цуврал 2025 оны сүүлээр үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгдөж байна.

Wednesday цувралын хоёрдугаар бүлгийн талаар бид юу мэдэх вэ? (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх