Хайх

\"Wonder Woman 1984\" киноны анхны зургууд: Стив Тревор эргэн ирэх үү?

"Wonder Woman 1984" киноны анхны зургууд: Стив Тревор эргэн ирэх үү?

Шинэ анги 2019 онд нээлтээ хийнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

DC Comics-ийн бүтээл болох "Wonder Woman" киноны хоёрдугаар анги "Wonder Woman 1984" нэртэйгээр 2019 оны арван нэгдүгээр сард нээлтээ хийхээр болсон билээ. Тэгвэл шинэ ангийн зургуудыг киноны найруулагч Петти Жеккинс өөрийн Twitter хуудсаараа дамжуулан цацлаа. Шинэ ангид 1980 оны Хүйтэн дайны үед Диана ЗХУ болон "Cheetah" хочит Барбара Энн Минерватай тэмцэлдэж буй тухай өгүүлэх болно.

Гэтэл найруулагч Тетти Жеккинсийн нийтэлсэн зурагт киноны нэгдүгээр анги дээр буюу 1920 онд Дэлхийн I дайны үед Германчуудын бүтээсэн химийн тэсрэх бөмбөгийг устгахаар амиа золиосолдог Стив Тревор амьд байгаагаар үзэгдлээ. Уг зургийг харсан хүмүүс яагаад Стив амьд байгааг олон янзаар тайлбарлаж байгаа ч кино бүтээгчдээс тодорхой хариулт өгөөгүй байна.

Дашрамд дурдахад, "Wonder Woman 1984" кино нь DC Comics компанийн ес дэх, харин Галь Гадотын оролцсон дөрөв дэх дэлгэцийн бүтээл болж байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх