X-Files киноны шинэ цувралын танилцуулга гарлаа
Фокс Малдер, Дана Скалли нар эргэн ирнэ
"Нууц хавцаст хэргүүд" кино 1993-2002 он хүртэл есөн жилийн турш FOX сувгаар гарсан билээ. Зарим нэгэн телевизийн олон ангит цувралууд үзэгчдийн сэтгэлд гүн үлдсэн байдгаас тэр кино хэдийнэ дууссан байвч уран бүтээлчид нь үе үе дахин цугларч үргэлжлэл гаргах хэрэгтэй болдог ажээ. Ийм учраас Дэвид Линч гэхэд 26 жилийн дараа "Твин пикс"-ийн шинэ цувралыг зэхэж байхад харин Крис Картер "Нууц хавцаст хэргүүд"-ийнхээ зургаан шинэ ангийг 2016 нэгдүгээр сараас толилуулахаар болжээ.
Энэхүү анхны танилцуулгыг үзэхэд Малдер, Скалли нарын ажилладаг ер бусын хэрэг илрүүлэх хэлтэст дахин нэг шинэ ээдрээ тайлах даалгавар гарчээ.
FOX өмнө нь "Нууц хавцаст хэргүүд"-ийн шинэ цувралын зураг авалтын хэсгээс "201 өдөр" нэртэй төслийн хүрээнд үзэгчдэд дэлгэж байсан юм. "201 өдөр" гэдэг нь шинэ цувралыг нээх өдөр хүртэл үлдсэн хоногийн тоог заахаас гадна тус цувралаас олон нийтийн хүртээл болсон бүх ангиудын тоо байжээ.