Зендея, Роберт Паттинсон нарын тоглосон The Drama киноны трейлер цацагдлаа
А24 студийн ээлжит уран бүтээл болох The Drama киноны анхны трейлер албан ёсоор цацагдлаа. Энэхүү киноны найруулагчаар Dream Scenario киногоороо танигдсан Кристоффер Боргли ажиллаж, орчин үеийн хосуудын харилцаа, хуримын өмнөх дарамт, төгс төгөлдөр байдалд хүрэх гэсэн хүслийн цаадах эмх замбараагүй байдлыг өвөрмөц өнгө аясаар харуулахыг зорьжээ.

Тус кинонд жүжигчин Зендея болон Роберт Паттинсон нар гол дүрийг бүтээж байгаа ба хуримынхаа өмнөх долоо хоногийг төгс болгохоор хичээж буй хосын дүрийг бүтээсэн байна. Гэвч тэдний амьдрал санаанд оромгүй эргэлт, бүтэлгүйтэл, дарамт, маргаанаар дүүрч, үлгэрийн юм шиг санагдах хуримын бэлтгэл нь аажмаар сүйрэл рүү хөтөлснөөр үйл явдал цааш үргэлжлэх аж.
Харин The Drama бүтээл 2026 оны дөрөвдүгээр сарын 3-нд зөвхөн кино театруудаар нээлтээ хийхээр товлогджээ.