Хайх

Женнифер Лоуренс найруулагч Даррен Аронофскигийн шинэ кинонд

Женнифер Лоуренс найруулагч Даррен Аронофскигийн шинэ кинонд

Түүний зохиолоор

Text: Б.Амина


Даррен Аронофски Женнифер Лоуренс болон Хавьер Бардем нартай хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар эртнээс мэдэгдэж байсан бол одоо алдарт жүжигчид найруулагчийн бичсэн зохиолоор хийгдэх шинэхэн кинонд тоглох нь тодорхой боллоо

Даррен Аронофскигийн шинэхэн киноны үйл явдлын тухай бага зэргийн мэдээлэл байгаа ч ямар нэр өгөх нь хараахан тодорхойгүй байна. Кино зохиолд хосууд болох Женнифер Лоуренс, Хавьер Бардем нарын харилцааны тухай өгүүлнэ. Даррен Аронофски шинэ бүтээлийнхээ зохиолч, найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд Женнифер Лоуренсыг гол дүрд нь тохирох цорын ганц жүжигчин хэмээн сонгосон байна. Одоогоор нэргүй байгаа тус кинонд Лоуренсын хамтрагчаар Хавьер Бардем сонгогджээ. Киноны продюсерээр Аронофскигийн компани Protozoa Pictures ажиллах юм байна. Найруулагч шинэ киногоо 2017 онд гаргахаар төлөвлөж байгаа ба удахгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарахыг хүлээцгээе.

цааш үзэх