Хайх

Жорж Клуни ах дүү Коэны зохиолоор кино хийнэ

Жорж Клуни ах дүү Коэны зохиолоор кино хийнэ

Цаг нь боллоо

Text: Б.Амина


Зураг:

Жүжигчин, найруулагч Жорж Клуни дахин камерны ард гарах гэж байна. Энэ удаад тэрбээр 10 жилийн өмнө aх дүү Коэны бичсэн Suburbicon зохиолыг дэлгэцийн бүтээл болгох аж

Жорж Клуни жилийн өмнө The Monuments Men киног найруулсан бол одоо дахин шинэ кино хийх нь ээ. Түүний хийх гэж буй Субурбикон киног анх 2005 онд ах дүү зохиолч Клунид санал болгожээ. Гэвч тэд өөр төсөл дээр ажиллаж эхэлсний улмаас кино хийх хугацааг хойшлуулсан байна. Жорж Клуни болон ах дүү Коэн нар 15 жилийн турш хамтран ажиллаж байгаа гар нийлсэн уран бүтээлчид юм. Тэдний анхны хамтын ажил "O Brother, Where Art Thou?" нэртэй кино байсан. Үүнээс хойш Жорж Клуни "Intolerable Cruelty", "Burn After Reading" болон "Hail, Caesar!" зэрэг кинонуудад тогложээ.

 

цааш үзэх