Хайх

Аделийн 25 цомгийн хоёрдах шинэ дуу

When We Were Young

Text: Б.Амина


Зураг:

Хэрвээ таны толгойноос Hello, it's me... гэх уянгалаг аялгуу гарахгүй байгаа бол түүнээс ангижруулах Аделийн шинэ When We Were Young гарчээ

Шинэ дуу Адель сүмд дуулж буй видеоны хамт (клип биш) гарчээ. Түүний дуу гарсан даруйдаа 9,6 сая үзэгчтэй болсноос харвал дахиад л амжилт дагуулсан бүтээл болсон байна. Өнгөрсөн удаад Hello дуу хоёр долоо хоногийн турш Их Британийн хөгжмийн жагсаалтыг тэргүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуучны тухай яриа тасралтгүй гарч байсан.

Аделийн шинэ цомогт багтсан дуунууд зөвхөн тоо, рейтинг биш харин мэдрэмж, өнгөрсөнөө дурсах болон бодлогоширсон байдал зэргийг мэдрүүлдэг. Хэсэг хугацаанд завсарласны эцэст Адель i-D Magazine сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгснийг нь бид тоймлон бичсэн байгаа.

Дашрамд дурдахад Аделийн 25 цомог маргааш буюу 20-нд олны хүртээл болно. Тэсэн ядан хүлээцгээе.

цааш үзэх