Хайх

Аделийн шинэ клипний тизер гарлаа

Send My Love (To Your New Lover)

Text: Г.Тэмүүлэн


Дуучин Адель өөрийн цахим хуудсаараа дамжуулж шинэ видео клипнийхээ тизерийг танилцууллаа

Аделийн "25" цомогт орсон Send My Love (To Your New Lover) нэртэй дуу өчигдөр хөгжим түрээсийн үйлчилгээ үзүүлдэг цахим хуудсуудад (Spotify, Amazon Prime, Google Play) байршсан юм. Тэрээр мөн энэхүү дуундаа зориулан хийсэн видео клипний богино хэмжээний тизерийг мөн цахим ертөнцөд нийтлэсэн ба шүтэн бишрэгчдийнх нь дунд томоохон хүлээлт үүслээ.

Аделийн шинэхэн клипийг бид бүтнээр нь ирэх ням гарагт болох Billboard Music Awards 2016-д танилцуулахад нь үзэх болно. Одоогийн байдлаар тус клипний зураг авалтыг Лондон хотод Патрик Дотерс авсан гэдэг нь л тодорхой болоод байна.

цааш үзэх