Хайх

Бас нэгэн сэтгэл догдлуулсан эргэн нэгдэл: Spice Girls шинэ дуу гаргана

Бас нэгэн сэтгэл догдлуулсан эргэн нэгдэл: Spice Girls шинэ дуу гаргана

Text: Buro.Mongolia


90-ээд оны охидын Spice Girls хамтлаг 25 жилийнхээ ойг тохиолдуулан "Wannabe25" EP цомгоо (мини цомог) гаргахаар болжээ. Цомогт өмнө нь цацагдаагүй байсан "Feed Your Love" дуу багтсан ба уг дуунд хамтлагийн вокал дуучид болох Жери Холлиуэлл, Мелани Си, Эмма Бантон, Мелани Браун нараас гадна Виктория Бекхэм вокал дуулснаараа онцлог юм. "Feed Your Love" дууны үг, аяыг Spice Girls хамтлагийн гишүүд болон Ричард Стэннард нар бичжээ. Тэдний шинэхэн цомог нь энэ жилийн долдугаар сарын 9-ны өдөр стриминг тавцангуудаар цацагдаж тухайн сарынхаа 23-ны өдөр касет, пянз хэлбэрээр худалдаанд гарах юм.

Эргэн сануулахад, Spice Girls хамтлаг 1994 онд үүсгэн байгуулагдаж 1996 онд "Wannabe" дуугаа гаргаснаар дэлхийд танигдаж чадсан билээ. Харин удалгүй хамтлагийн гишүүд соло уран бүтээлээ хийхээр хамтлагаасаа гарсан ч хэн нь ч дорвитой амжилт гаргаж чадаагүй юм. Тиймээс 2007 онд Spice Girls эргэн нэгдсэн ба төд удалгүй тарсан билээ. Гэсэн ч 2019 онд Виктория Бекхэмээс бусад гишүүд хуучны дуунуудаа дуулан Европын улсуудаар аялан тоглолтоо хийсэн байдаг. Харин хамтлагийн бүх гишүүд оролцсон шинэ дууг шүтэн бишрэгчид нь сонсоогүй өдгөө 14 жилийн нүүрийг үзээд байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх