Хайх

Азилия Бэнкс Slay-Z нэртэй шинэ дууны цуглуулгаа танилцууллаа

Азилия Бэнкс Slay-Z нэртэй шинэ дууны цуглуулгаа танилцууллаа

Найман шинэ дуутай

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдэн сарын өмнө Азилия Бэнкс шинэ mixtape гаргана хэмээн зарлаж байсан. Тэгвэл одоо бид түүний шинэ дуунуудыг сонсох боломжтой боллоо

Саяхан дуучин бүсгүй өөрийн Twitter хуудсыг устгаж дагагчдаа багагүй сандаргаад авсан. Гэвч тэр өөрийн шүтэн бишрэгчдээсээ нуугдах хүсэлгүй байсан бололтой. Тэр ч бүү хэл, рэп од маань бага зэрэг гонсойгоод амжсан шүтэн бишрэгчдээ Slay-Z нэртэй шинэ mixtape-ээ гаргаж баярлуулаад байна. Азилия Бэнкс энэхүү mixtape-ээр рэппер Jay-Z-д хүндэтгэл үзүүлж байгаа гэнэ. Тус цомогт долоон шинэ дуунаас гадна, өнгөрсөн хоёрдугаар сард гарсан The Big Big Beat нэртэй бүтээл нь багтсан аж. Ингээд сонсоцгооё.

цааш үзэх