Хайх

Бюро 24/7 Playlist: Billboard Music Awards-д нэр дэвшигчид

Бюро 24/7 Playlist: Billboard Music Awards-д нэр дэвшигчид

Шилдэг нь хэн бэ?

Text: Г.Тэмүүлэн


Хөгжмийн ертөнцийн шилдэг уран бүтээлчдийг тодруулах Billboard Music Awards 2016 шагнал гардуулах ёслол энэ бямба гарагт Лас-Вегас хотноо болно. Тиймээс бид танд нэр дэвшигчдийн нэрсийг гол, гол уран бүтээлээс бүрдсэн хөгжмийн жагсаалттай хамт хүргэж байна

The Billboard Music Awards шагнал гардуулах ёслол нь анх 1989 оноос эхлэн зохион байгуулагдсан билээ. Наадам 2007-2011 оны хооронд хэсэг завсарласан ч одоо тасралтгүй үргэлжэн зохион байгуулагдаж байна. Billboard music awards нь бусад хөгжмийн шагнал гардуулах ёслолоос ялгаатай нь жилийн эцэст борлуулалт болон татан авалтаараа АНУ-ын Billboard жагсаалтанд тэргүүлсэн уран бүтээлчдийг шалгаруулдаг онцлогтой.

Энэ жил The Billboard Music Awards-ыг дуучин Сиара болон Ludacris нар хөтлөнө. Гол нэр дэвшигчдээс дурдвал BMA 2016-гийн "Шилдэг уран бүтээлч"-д Дрейк, The Weeknd, Адель, Тейлор Свифт, Жастин Бибер нар өрсөлдөж байгаа. Харин "Billboard-ын шилдэг 200 цомог"-т дуучин Аделийн "25" цомог, Жастин Биберийн "Purpose", Тейлор Свифтийн "1989", Эд Шираны "x", болон The Weeknd-ийн "Beauty Behind the Madness" нэртэй цомгууд тус, тус нэр дэвшчээ.

Мөн "Шилдэг 100 дуу" төрөлд "Hello"(Адель), "Trap Queen"(Fetty Wap), "Can't Feel My Face", "The Hills" (The Weeknd), "See You Again" (Уиз Халифа & Чарли Пут) зэрэг дуунууд өрсөлдөж байгаа.

Сонирхуулахад, The Weeknd хамгийн их буюу 16 төрөлд нэр дэвшсэн. Үүнээс гадна, энэ жил дуучин Бритни Спирс "Millenium Awards" шагналыг хүртэх нь тодорхой болоод байгаа. The Billboard Music Awards-ын дэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

Наадмын ялагчид тодрох мэдээг хүргэх хүртэл та бүхэнд бид The Billboard Music Awards-д нэр дэвшсэн уран бүтээлчдийн дуунуудаас бүрдсэн хөгжмийн жагсаалтыг хүргэж байна.

цааш үзэх