Хайх

BLACKPINK хамтлагийн Lisa соло уран бүтээлээрээ эргэн ирнэ

BLACKPINK хамтлагийн Lisa соло уран бүтээлээрээ эргэн ирнэ

Text: Buro.Mongolia


BLACKPINK хамтлагийн Lisa 2021 онд Lalisa, Money хэмээх анхны соло дуунуудаа YG Entertainment-ийн дээвэр дор цацаж байсан билээ. Улмаар Lalisa дууны албан ёсны видео клип YouTube дээр эхний 24 цагт 73.6 сая үзэлт авснаар соло уран бүтээлчдийн дунд дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бичигдэж байсан түүхтэй. Тэгвэл Lisa тун удахгүй цоо шинэ дуугаа сонсогчдын хүртээл болгохоор зэхэж буйгаа өөрийн LLOUD агентлагийнхаа албан ёсны вэбсайтаар дамжуулан мэдэгдлээ.

Энэхүү эргэн ирэлт нь түүний өөрийн гэсэн компаниа нээсний дараах анхны бие даасан уран бүтээл гэдгээрээ маш онцлог болж байгаа юм. Тус мэдээлэл цацагдсан даруйдаа X платформын хайлтын жагсаалтыг тэргүүлж, LISA COMING SOON гэх хэштэг дэлхий даяар тренд болж эхэлжээ. Одоогоор түүний уран бүтээл яг хэзээ цацагдах нь тодорхойгүй байгаа хэдий ч Lisa үүнд зориулан өөрийн TikTok хуудаснаа шинэ дууныхаа хэсгээс оруулсан бичлэгээ нийтэлсэн байна. 

BLACKPINK хамтлагийн Lisa соло уран бүтээлээрээ эргэн ирнэ (фото 1)

Сонирхуулахад, Water бүтээлээрээ олонд танигдсан Грэммигийн шагналт дуучин Tyla түүний шинэ дуун дээр хамтарч магадгүй гэх цуурхал өнгөрөгч гуравдугаар сараас хойш сонсогчдын дунд дэгдээд байгаа ч одоогоор үүнтэй холбоотой албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх