Хайх

BURO. Playlist: 2021 оныг урам зоригтойгоор эхлүүлэх Монгол шинэ дуунууд

BURO. Playlist: 2021 оныг урам зоригтойгоор эхлүүлэх Монгол шинэ дуунууд

Ахлах редакторын санал болгож буй Монгол дуунууд

Text: Г.Тэмүүлэн


Зөвхөн ажлын шаардлагаар төдийгүй чөлөөт цагаараа ч Монгол уран бүтээлчдийн хамгийн сүүлд гаргасан шинэ дуунуудыг заавал сонсож үздэг. Тэр дундаа залуу уран бүтээлчдийн хийж байгаа зүйлсийг үргэлж анхааралтай ажиглаж, өөртөө шинэ, сонирхолтой артистуудыг нээх дуртай.

Энэ удаагийн плейлистэд сүүлийн үед өөрийнхөө байнга шимтэн сонсож байгаа Монгол уран бүтээлчдийн дуунуудыг нэгтгэн оруулахаар шийдлээ. Миний хувьд Noubold, Saffron Bane, Jossey зэрэг артистуудын шинэ дуунууд цоо шинэ хэмнэл, дуугаралт мэдрүүлэхийн зэрэгцээ visual талаасаа үнэхээр cool, бүтээлч мэдрэмж өгсөн. Яг эдгээр дуунуудыг сонсон нийтлэлүүдээ бичиж, янз бүрийн тоглоом тоглож, хөнгөн "эморч", дасгал хийж, урам зориг авч 2021 оноо эрч хүчээр дүүрэн эхлүүлж байна.

Ер нь сүүлийн үед нэгэн хэвийн биш, бүтээлч байдал нь дийлдэхээ байсан шинэ уран бүтээлчид гарч ирж, цоо шинэ мэдрэмж өгч байгаад үнэхээр баяртай байгаа. Танд ч гэсэн таалагдана гэж найдаж байна!

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх