Хайх

Buro. Playlist: #СОНСлОО группийн админ Roxy энэ намар сонсох дуунуудыг санал болголоо

Buro. Playlist: #СОНСлОО группийн админ Roxy энэ намар сонсох дуунуудыг санал болголоо

Гоё дуунуудаас хуваалцъя

Text: Б.Энххүслэн


Дуу, хөгжимд хайртай залуус нэгдэн дуртай дуугаа түгээдэг #СОНСлОО группийн админ Roxy Бюрогийн уншигчдад зориулан сэрүү орсон намрын өдрүүдийг дулаацуулах playlist гаргалаа. Энэхүү playlist-эд алтернатив жааз, хип хоп, инди рок, инди поп болон бусад жанрын дуунууд багтсан байна. “Би ‘Love Proceeding’, ‘Airport Dreams’ дуунуудыг New Music #СОНСлОО нэртэй группийнхээ анхны контент дээр санал болгосон бөгөөд надад хамгийн их таалагдсан шинэхэн гарсан бүтээлүүд юм. Харин ‘Icing on the Cake’ дууг группийнхээ энэ сарын сэдэвтэй (Alternative/Indie) холбогдуулан санал болгож байна. Түүнчлэн Blood Orange-ийн бусад уран бүтээлчидтэй хамтран гаргасан бүх бүтээлүүд нь миний сонирхлыг татдаг. Сүүлд Turnstile хамтлагтай хамтран гаргасан ‘Alien Love Call’ дууг нь сонссон даруйдаа дурласан” хэмээн Roxy онцолсон юм.

Сонирхуулахад, #СОНСлОО групп нь хоорондоо дуу хуваалцаад зогсохгүй Youtube, Spotify платформууд дээр гишүүдийнхээ хуваалцсан дуунуудаар playlist үүсгэдэг ба сар бүр тодорхой сэдэвтэй байдаг гэнэ. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын хувьд тэд дууны эх хувилбаруудыг нь сонсож хѳгжмийн түүхийг хамтдаа судлах зорилготой “Samplematic x Sonsloo” гэх сэдэвтэй байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх