Хайх

Buro 24/7 x Vibe FM105.5 долоо хоногийн Playlist

Buro 24/7 x Vibe FM105.5 долоо хоногийн Playlist

Roxy

Text: Buro.Mongolia


Энэ долоо хоногийн шинэ хөгжмийн жагсаалтыг Vibe фм 105.5-ын “Fresh Tunes” булангийн хөтлөгч Roxy танд dream pop, shoegaze, synthpop, indie rock урсгалын дуунуудаас түүвэрлэн хүргэж байна. Мөн жагсаалтад орсон хамтлаг бүрийн товч танилцуулга, онцлох цомгуудын мэдээллээс сонирхоорой

Шинэхэн хөгжмийн жагсаалтаа АНУ-ын Балтимороос гаралтай, dream pop урсгалаар тоглодог Beach House-ын уран бүтээлээр эхлүүллээ. Энэ дууг шѳнѳ жолоо бариад эсвэл автобус, машинаар явж байхдаа сонсоход илүү гоё. Beach House хамтлаг гайхалтай нарийн мэдрэмж төрүүлэх, мөрөөдлийн өнгө аястай хөгжим хийдэг бөгөөд 2015 онд "Depression Cherry", "Thank Your Lucky Stars" гэх хоёр цомог гаргаж, хѳгжим сонирхогч, сонсогч фэнүүдээ шоконд оруулсан юм.

Шинээр гарч ирж буй уран бүтээлчдээс хамгийн найдвар төрүүлж буй хамтлагийн нэгээр шалгарсан Porches хамтлаг удахгүй анхны цомгоо Pool нэртэйгээр гаргана. 

Wild Nothing хамтлаг 2009 оноос хойш гайхалтай shoegaze, dream pop дуу хѳгжим хийсээр байна. Тэд 2016 онд гурав дах студийн цомгоо "Life of Pause" нэртэйгээр гаргах гэж байна.

Яг одоогийн байдлаар олон улсын хөгжмийн фестивалиудаар аялан тоглож буй DIIV хамтлаг хөгжим сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байна. Тэд анхны цомгоо 2012 онд гаргасан ч хамтлагийн үүсгэн байгуулагч Закари Кол Смит хар тамхинд донтсоноос болж дөрвөн жилийн завсарлага авсан юм. Гэвч хамтлаг уран бүтээлдээ эргэн орж, хоёр дах цомгоо "Is The Is Are" гэх нэртэйгээр гаргасан нь хѳгжим шүүмжлэгчдээс маш ѳндѳр үнэлгээ аваад байна. Та энэхүү дууны үгийг анхаарч сонсвол өөрийн муу зуршлаас салах гэж хичээж буй хүнийг мэдрэх болно. 

Buro 24/7 x Vibe FM105.5 долоо хоногийн Playlist (фото 1)

Та аялалаар явахдаа, эсвэл амралтын ѳдрүүдээр Mild High Club хамтлагийн анхны цомог болох "Timeline" -г сонсоорой. (Хөтлөгч Roxy-гийн дуртай цомог)

Канадаас гаралтай 25 настай залуу дуучин Мак Демарко ѳвѳрмѳц, гаж, сонин хачин зүйл байнга хийдэг ч цаагуураа их романтик залуу байж магадгүй юм. Үүнийг илтгэх "Another One" цомгийг сонсоод үзээрэй.

Саяхан "Tonight Show with Jimmy Fallon" шоун дээр телевизийн дебут гараагаа хийсэн Брүүклиний "Wet" хамтлаг анхны бие даасан "Don't You" цомгоо гаргаад удаагүй байгаа. Тиймээс шинэ хөгжмийн эрэлчид энэ хамтлагийг анхааралдаа аваарай.

Buro 24/7 x Vibe FM105.5 долоо хоногийн Playlist (фото 2)

Wolf Alice хамтлаг удахгүй хоёрдугаар сарын 15-нд болох 58 дахь удаагийн Грамми наадамд Best Rock Performance номинацид "Moaning Lisa Smile" дуугаараа нэр дэвшээд байгаа. Тэд өнгөрсөн зун анхны цомгоо "My Love Is Cool"  нэртэйгээр гаргасан юм.

Memoryhouse хамтлаг хоёр дах бие даасан цомгоо "Soft Hate" гэх нэртэйгээр бие даан гаргах гэж байгаа. Мөн тэдний  "The Years EP" цомгийг сонирхохыг санал болгоё.

Улаанбаатар хотод өнгөрсөн есдүгээр сард Азийн аялан тоглолтынхоо үеэр хүрэлцэн ирж, "Gandan Live House"-д тоглолтоо хийсэн Nite Fields хамтлагийн "Depersonalisation" цомгийн "Winter's Gone" дуугаар энэ удаагийн жагсаалтаа дуусгаж байна.

Buro 24/7 x Vibe FM105.5 долоо хоногийн Playlist (фото 3)

цааш үзэх