Хайх

Бюро 24/7 Playlist: “Грэмми 2017” наадмын нэр дэвшигчид

Бюро 24/7 Playlist: “Грэмми 2017” наадмын нэр дэвшигчид

59 дэх удаагийн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Энэ ням гарагт Лос-Анжелес хотод 59 дэх удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол болно. Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй энэхүү наадмын нэр дэвшигчдийн гол бүтээлүүдийг танд хүргэж байна

Энэ жил "Грэмми 2017" шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 12-нд Лос-Анжелес хотын Стэйплс-центрт зохион байгуулагдана. Өнгөрсөн арванхоёрдугаар сард бид "Грэмми 2017" наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдийг толилуулж байсан билээ. Энэ жилийн хөгжмийн наадамд дуучин Бейонсе хамгийн олон буюу есөн төрөлд нэр дэвшжээ. Мөн түүний дүү Соланж "Seat at the Table" цомогт багтсан "Cranes in the Sky" синглээр анх удаагаа Грэммигийн шагналд (Шилдэг R&B гүйцэтгэл) нэр дэвшсэн байгааг онцлох нь зүйтэй.

Ирэх ням гарагт болох "Грэмми" шагнал гардуулах ёслол дээр Адель, Бруно Марс, Бейонсе, The Weeknd, Daft Punk, Кэти Перри, A Tribe Called Quest, Chance the Rapper, Леди Гага, Metallica болон бусад уран бүтээлчид дуулахаар болжээ. Ёслолын хөтлөгчөөр Жеймс Корден ажиллана. Харин одоо энэ оны хөгжмийн салбарын хамгийн шилдэг уран бүтээлчид тодрохоос өмнө тэдний дуунуудыг хүлээн авч сонсоцгооё.

цааш үзэх