Хайх

Бюро 24/7 x Vibe фм 105,5 Playlist: #10

Бюро 24/7 x Vibe фм 105,5 Playlist: #10

Indie

Text: Buro.Mongolia


Энэ удаад “Indie Music” нэвтрүүлгийн хѳтлѳгч Roxy миний зүгээс видео клип болон сонсоход сонирхолтой дуунуудаас хүргэж байна

Индепендент хамтлаг дуучдын бусдаас ялгардаг бас нэг зүйл бол яах аргагүй тэдний ѳвѳрмѳц хийцтэй видео клипүүд юм. Ихэвчлэн эхнээс нь дуустал нь үзэж байж утга санаа нь бүрэн гардаг учир та бүхэн анхааралтай үзээрэй.

Drums - There is nothing left

2014 онд энэхүү хамтлагийн гурав дах цомог "Encyclopedia" гэдэг нэртэйгээр гарсан ба тэдний клип бүр их ѳвѳрмѳц хэрнээ энгийн хийцтэй байдаг.

Tame Impala - Less I know the better

2015 оны шилдэг цомгуудын нэг бол яах аргагүй "Disciples" цомог юм.

Chairlift - Crying in public

2016 онд хамтлагийн гурав дах цомог "Moth" гарсан ба энэ цомог дээр "Chairlift" хамтлагийн дуугаралт, ѳнгѳ тѳрх нэлээд ѳѳрчлѳгдсѳн.

Last shadow puppets - Aviation

Arctic Monkeys хамтлагийн дуучин Алекс Турнер ба Rascals хамтлагийн дуучин Милс Кейн нар найман жилийн дараа толилуулж буй "Everything You've Come To Expect" цомог 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нд гарах гэж байна.  

Big Grams - Born to shine/ Run for your life

Outkast хамтлагийн рэппэр Big Boi мѳн электроник, инди поп урсгалын "Phantogram" хамтлаг нэгдэж, 2015 онд  "Big Grams" нэртэй эксперминтал хип хоп цомог гаргасан юм.

Whitney - Golden Days

Шинээр гарч ирж буй "Whitney" хамтлагийн анхны бие даасан цомог нь "Light Upon The Lake" нэртэйгээр 2016 оны зургаадугаар сарын 3-нд гарна.

Sunflower Bean - Easier Said 

Гурван гишүүн нь бүгдээрээ 21 нас хүрээгүй залуучуудаас бүрдсэн "Sunflower Bean" хамтлаг анхны бие даасан "Human Ceremony" цомгоо энэ оны хоёрдугаар сард гаргаад байгаа.

The Kills - Doing it to death

Алтернатив, гараж рок урсгалын томоохон тѳлѳѳлѳгчдийн нэг болох "The Kills" хамтлаг 2016 онд "Ash&Ice" гэх нэртэй тав дах цомгоо 2016 оны зургаадугаар сард гаргах гэж байна.

Japanese Breakfast - The Woman that loves you

Энэ дуу хоёр жилийн ѳмнѳ гарч байсан хэдий ч тус хамтлагийн 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нд гарч байгаа "Psychopomp" цомогт дахин орсон. Тийм учраас энэ удаагийн дууны жагсаалтын онцлох дуугаар нэрлэж байна. 

цааш үзэх